- Нүүр
- Сайдын тушаал
- Аргачлал шинэчлэн батлах тухай /Тендерт оролцогчид давуу эрх олгох/
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 58
Улаанбаатар хот
Аргачлал шинэчлэн батлах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал''-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа шинэчлэн батлагдсан аргачлалыг мөрдөж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасугай.
Гурав. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс /З.Энхболд/-т даалгасугай.
Дөрөв. Энэ тушаал батлагдан гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 169 дүгээр тушаалын хавсралтаар шинэчлэн батлагдсан "Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/255
Улаанбаатар хот
АРГАЧЛАЛ, ЗААВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.16 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын "Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай" 2007 оны 345, "Заавар батлах тухай" 2008 оны 249, "Тендерийн жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай" 2012 оны 194, "Аргачлал шинэчлэн батлах тухай" 2018 оны 58 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тушаалын хавсралтаар батлагдсан аргачлал, зааврыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд нийцүүлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зарласан тендер шалгаруулалтад дагаж мөрдсүгэй.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A