- Нүүр
- Сайдын тушаал
- Магадлан итгэмжлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай /2013-247-ийн 3-р хавсралтыг хүчингүй болгосон/
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар А/161
Улаанбаатар хот
Магадлан итгэмжлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжпэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, зөвлөлийн ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Тушаалын хэрэгжилтийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /Я.Буянжаргал/-т үүрэг болгосугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/-д даалгасугай.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 247 дугаар тушаалын гуравдугаар хавсралт, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД А.ЦОГЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A