Хэвлэх DOC Татаж авах
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Монгол судлалыг хөгжүүлэх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 98

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.2, 10.3 дахь хэсгийг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Монгол судлалын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.

3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

4. Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв болон олон улсын байгууллага, гадаадын зээл тусламжид хамруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                   У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                                Ц.ЦОГЗОЛМАА