Хэвлэх DOC Татаж авах
ТАЙЛАНГИЙН МАЯГТ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /шууд бус орлогоос суутгасан/

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр                            Дугаар А/37                            Улаанбаатар хот 

 

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 271 дугаар зүйлийн 271.6.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан” ТТ-11 маягтыг 1 дүгээр хавсралтаар, ТТ-11 тайлангийн маягт нөхөх зааврыг 2 дугаар хавсралтаар, “Үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутган тооцсон татварын мэдээ” ТТ-11(1) маягтыг 3 дугаар хавсралтаар, “Гэрээгээр олгосон хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогоос суутган тооцсон татварын мэдээ” ТТ-11(2) маягтыг 4 дүгээр хавсралтаар, “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.1.3, 11.1.4, 11.1.5-д заасан орлогоос суутган тооцсон татварын мэдээ” ТТ-11(3) маягтыг 5 дугаар хавсралтаар, “Шууд бус орлогоос суутган тооцсон татварын мэдээ” ТТ-11(4) маягтыг 6 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтид хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/-т, тайлангийн маягтыг цахим системд нэвтрүүлэх ажил зохион байгуулахыг Мэдээлэл, статистикийн хэлтэс /Г.Батсайхан/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/191 тоот тушаалын 1,2 болон 3 дугаар хавсралтыг, 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн А/213 тоот тушаалыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.

 

 

                        ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР                           

                        ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                           Д.ЗАНДАНБАТ