A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТАРИАЛАНГИЙН ЗАРИМ БҮС НУТГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 131

Улаанбаатар хот

Тариалангийн тухай хуулийн 17.2, 17.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Санал уламжлах тухай" Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаар тогтоол, "Тариалангийн бүс нутаг тогтоолгох тухай" Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 19 дүгээр тогтоол, "Бүс нутаг тогтоох тухай" Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 31 дүгээр тогтоол, "Тариалангийн бүс тогтоох тухай" Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 31 дүгээр тогтоол, "Тариалангийн бүс нутаг, түүний хилийн заагийн тухай" Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 24 дүгээр тогтоол, "Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай" Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоол, "Газар тариалангийн бүс нутаг, түүний хил, заагийг тогтоох тухай" Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоол, “Тариалангийн бүс нутгийг тогтоох санал уламжлах тухай” Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 5/02 дугаар тогтоолыг тус тус харгалзан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналаар тариалангийн зарим бүс нутгийг дор дурдсан засаг захиргааны нэгжээр тогтоосугай:

(Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 62 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

1.1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1, 2, 3 дугаар баг, Цагааннуур сумын 1, 2, 3 дугаар баг, Ерөө сумын 1, 2, 3 дугаар баг, Зүүнбүрэн сумын 1, 2, 3 дугаар баг, Мандал сумын 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр баг, Орхон сумын 1, 2 дугаар баг, Сант сумын 1, 2 дугаар баг, Баянгол сумын 1, 2, 3 дугаар баг, Сайхан сумын 2, 3 дугаар баг, Жавхлант сумын 1, 2 дугаар баг, Түшиг сумын 1, 2 дугаар баг, Орхонтуул сумын 1, 2, 3 дугаар баг, Баруунбүрэн сумын 1, 2, 3 дугаар баг, Хушаат сумын 1, 2 дугаар баг, Шаамар сумын 1, 2, 3 дугаар баг, Хүдэр сумын 1, 2 дугаар баг;

1.2. Төв аймгийн Аргалант, Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Баянцогт, Баянчандмань, Жаргалант, Сүмбэр, Борнуур, Батсүмбэр, Архуст сум, Эрдэнэсант сумын 1, 2, 3, 4 дүгээр баг, Заамар сумын 1 дүгээр баг;

1.3. Дархан-Уул аймгийн Орхон сум, Хонгор сумын 1, 2, 3 дугаар баг;

1.4. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1, 2, 5 дугаар баг;

1.5. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5, 7, 8 дугаар баг, Жаргалтхаан сумын 3 дугаар баг, Мөрөн сумын 4, 5 дугаар баг, Өмнөдэлгэр сумын 2, 3, 7 дугаар баг, Биндэр сумын 2, 4 дүгээр баг, Баян-Адрага сумын 1 дүгээр баг, Дадал сумын 1, 3 дугаар баг, Норовлин сумын 3 баг, Батноров сумын 4 дүгээр баг;

1.6. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5, 6, 7 дугаар баг;

1.7. Архангай аймгийн Цахир сумын 4 дүгээр баг, Хангай сумын 3 дугаар баг, Тариат сумын 1, 2, 5, 6, 7 дугаар баг, Чулуут сумын 4 дүгээр баг, Өндөр-Улаан сумын 2, 5 дугаар баг, Баянцэнгэл сумын 2, 3, 4 дүгээр баг, Ихтамир сумын 2, 5, 6 дугаар баг, Төвшрүүлэх сумын 2 дугаар баг, Булган сумын 4 дүгээр баг, Цэнхэр сумын 4, 5 дугаар баг, Хайрхан сумын 2, 3, 4 дүгээр баг, Цэцэрлэг сумын 1, 2, 3, 5 дугаар баг, Эрдэнэмандал сумын 1 дүгээр баг, Жаргалант сумын 4 дүгээр баг, Хашаат сумын 1, 2 дугаар баг, Өлзийт сумын 2, 3 дугаар баг, Өгийнуур сумын 1, 2, 5 дугаар баг, Хотонт сумын 2, 3, 4 дүгээр баг.

1.8.Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг, Зүүнтуруун баг, Давст сумын Хандгайт, Торхилог баг, Зүүнхангай сумын Даланбулаг, Жаргалант баг, Малчин сумын Баянмандал, Баянхайрхан баг, Өндөрхангай сумын Цалуу баг, Сагил сумын 1, 2, 3, 4, 5 дугаар баг, Тариалан сумын Хөхөө, Хархираа, Тарвагатай, Бургастай баг, Түргэн сумын 1, 2 дугаар баг, Тэс сумын Нурагт баг, Хяргас сумын Хангай баг.

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 62 дугаар тогтоолоор нэмсэн)

2. Тариалангийн бүс нутаг тогтоосонтой холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй:

2.1. орон нутгийн хөгжлийн бодлого, аймаг, сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослон хөгжүүлэх ажлыг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд хамрагдсан аймаг, сум бүр төлөвлөгөөтэй, үе шаттайгаар зохион байгуулах;

2.2. тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхэлж байгаа малчдын малыг бэлчээр, ус бүхий нутагт шилжүүлэх, мал сүргээ төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийж, бүх талын дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах.

3. Тариалангийн бүс нутагт тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослон хөгжүүлэх асуудлыг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан хяналт тавьж, биелэлтийн явц, үр дүнг 2019 оноос эхлэн 2 жил тутам жил бүрийн 2 дугаар сард хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнаж байхыг холбогдох аймгийн Засаг дарга нарт, улсын хэмжээний тайланг нэгтгэн Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.БАТЗОРИГ