Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр                 Дугаар 214                                     Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй компани, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны “Тариф индексжүүлэх тухай” 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 204 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                                           А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                           Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                           Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                           У.МЯГМАРСҮРЭН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3934 дүгээрт бүртгэв.