Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр                        Дугаар 216                           Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад борлуулах дулааны уурын тарифыг 20,545.00 төг/Гкал (4,906.00 төг/ГДж)-аар баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөх, хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ тусгаж ажиллахыг “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК /С.Бямбаахүү/, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК /Г.Дамдинсүрэн/, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК /А.Бямбадорж/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны “Тариф индексжүүлэх тухай” 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 207 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА                                                           А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                           Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                           Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                           У.МЯГМАРСҮРЭН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3932 дугаарт бүртгэв.