- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф- /ЭХЗХ-ны 2021 оны 463 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 231
Улаанбаатар хот
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Хөвсгөл дулааны станц" ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Хөвсгөл дулааны станц" ТӨХК /Б.Мөнхсайхан/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн "Тариф батлах тухай" 190 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3919 дүгээрт бүртгэв.
Текст томруулах
A
A
A