Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр                             Дугаар 236                          Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 5 дугаар зүйлийн 5.6.3, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4 дэх хэсэг, Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2015 оны 2 дугаар тогтоолын 2 дугаар хэсгийн 3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Төв, Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 3.95 төг/кВт.ц-аар тогтоосугай.

2.Алтай-Улиастай, Баруун бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 8.30 төг/кВт.ц-аар тогтоосугай.

3.Батлагдсан сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф дээр нэмж тооцон, цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифын төлбөрийн дүнг тусгаж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны “Тариф батлах тухай” 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 145 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА                             А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ              Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ              Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ              У.МЯГМАРСҮРЭН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3914 дүгээрт бүртгэв.