Хэвлэх DOC Татаж авах
“Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах,  санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх,  зарцуулах журам”-ыг шинэчлэн батлах тухай

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр                            Дугаар213                          Улаанбаатар хот

“Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах,

санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх,

зарцуулах журам”-ыг шинэчлэн батлах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. “Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 337, 2012 оны 393 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

 

 

 

ДАРГА                                                С.ДАВААСҮРЭН