- Нүүр
- Сайдын тушаал
- АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох/
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А-136,А-158,А-210
Улаанбаатар хот
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал"-ыг хавсралтаар баталсугай.
2. Аргачлалын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахтай холбогдсон мэргэжил арга зүйн туслалцааг холбогдох байгууллага, хүмүүст үзүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Болорчулуун/, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт үүрэг болгосугай.
3. Аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Болорчулуун/-д даалгасугай.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД
|
| ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД |
| САНГИЙН САЙД |
Б.БАТЗОРИГ |
| Ц.НЯМДОРЖ |
| Ч.ХҮРЭЛБААТАР |
Текст томруулах
A
A
A