Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 266

ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт”-ыг 1 дүгээр хавсралт, “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалтад багтсан гоц халдварт, халдварт өвчин оношлогдсон тохиолдолд энэ тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу шаардагдах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, хяналт тавьж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Мал эмнэлгийн ерөнхий газар, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 305 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                                Б.БАТЗОРИГ