Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Озон задалдаг бодис)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 277

ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Агаарын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Озон задалдаг бодисын жагсаалт”-ыг 2 дугаар хавсралт, “Озон задалдаг бодисыг орлуулах бодисын жагсаалт”-ыг 3 дугаар хавсралт, “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис агуулсан тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Гаалийн ерөнхий газар Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Н.Цагаанхүү нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1999 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Журам батлах тухай” 104 дүгээр тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                       У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал

жуулчлалын сайд                                                         Н.ЦЭРЭНБАТ