- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /ЭХЗХ-ны 2018 оны 323 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
/ЭХЗХ-ны 2018 оны 323 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 315 Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2015 оны 02 дугаар тогтоолын 2 дугаар хэсгийн 3 дахь заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 221 дүгээр тогтоолоор баталсан "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам"-ыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноосТОГТООХ нь:
1. Төв, Зүүн, Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан тарифыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-тдаалгасугай.
4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болгосугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
Текст томруулах
A
A
A