A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ АРХИВЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮҮССЭН УДИРДЛАГЫН НИЙТЛЭГ БАРИМТ БИЧГИЙН ХАДГАЛАХ ХУГАЦААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 160

Улаанбаатар хот

Архивын тухай хуулийн 11.1.1, 21.3 дахь заалт, Үндэсний архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн төв комисс /ББНШАЗТК/-ын 2007 оны 12 сарын 11-ний 01 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

/Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тушаалын тэмдэглэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/84 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

Нэг. "Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Энэхүү үлгэрчилсэн жагсаалтын үндсэн дээр 2008 онд багтаан өөрийн үйл ажиллагааны тодорхой төрөл, онцлог чиг үүргийг тусгасан "Байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны жагсаалт" боловсруулахыг хөмрөг үүсгэгч бүх байгууллагын архивын эрхлэгч нарт, тэдгээр жагсаалтыг нөхөн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг төрийн архивын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

Гурав. Үлгэрчилсэн жагсаалтыг байгууллагын архивын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зорилгоор хэвлэж тараах, мэргэжил, арга зүйн чиглэлээр зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулахыг Захиргааны удирдлагын хэлтэс /Д.Батхуяг/, Мэргэжил, арга зүйн хэлтэс /Л.Мэндсайхан/-т тус тус даалгасугай.

Дөрөв. Энэхүү үлгэрчилсэн жагсаалтын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хяналт, дүн шинжилгээний хэлтэс /А.Болд/, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч нарт даалгасугай.

Тав. Үлгэрчилсэн жагсаалт хэвлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг төсвөөс гаргахыг Ерөнхий ня-бо /Ц.Чинбат/-д зөвшөөрсүгэй.

Зургаа. Энэхүү үлгэрчилсэн жагсаалт батлагдсантай холбогдуулан Улсын архивын хэрэг эрхлэх газрын даргын 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А-17 дугаар тушаалаар батлагдсан "БНМАУ-ын улс, олон нийт, хоршооллын байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт", Үндэсний архивын газрын даргын 2003 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаар тушаалаар батлагдсан "Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн удирдлагын байнга хадгалах баримт бичгийн үлгэрчилсэн жагсаалт"-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ӨЛЗИЙБААТАР

Улсын бүртгэлд 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2889 дугаарт бүртгэв.

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар А/91

Улаанбаатар хот

АРХИВЫН БАРИМТЫН НЭР ТӨРӨЛ, ХАДГАЛАХ ХУГАЦААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН БОЛОН САЛБАРЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалтыг нэгдүгээр, Шүүхийн үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг хоёрдугаар, Прокурорын үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг гуравдугаар, Цагдаа, дотоодын цэргийн үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг дөрөвдүгээр, Шүүх шинжилгээний үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг тавдугаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны явцад үүссэн архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны салбарын жагсаалтыг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Жагсаалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдүүлэн, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Мэргэжил, арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Б.Туул)-т даалгасугай.

3.Жагсаалт батлагдсантай холбогдуулан Үндэсний архивын газрын даргын 2007 оны 160 дугаар тушаалаар баталсан "Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт", Үндэсний архивын газрын даргын 2005 оны 152 дугаар тушаалаар баталсан "Зураг төслийн байнга хадгалах баримт бичгийн үлгэрчилсэн жагсаалт", Архивын ерөнхий газрын даргын 2012 оны А/78 дугаар тушаалаар баталсан "Банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны явцад үүссэн санхүүгийн нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт", Архивын ерөнхий газрын даргын 2012 оны А/135 дугаар тушаалаар баталсан "Боловсролын салбарын үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт", Архивын ерөнхий газрын даргын 2014 оны А/116 дугаар тушаалаар баталсан "Эрүүл мэндийн салбарын баримт бичгийн нэр, төрөл, хадгалах хугацааны жагсаалт"-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Жагсаалтыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, хүчингүй болсон үлгэрчилсэн болон салбарын жагсаалтыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулахыг Мэргэжил, арга зүйн удирдлагын газар (Б.Цэндсүрэн)-т үүрэг болгосугай.

ДАРГА С.ЭНХБААТАР