Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр                                                                                                                                                                                   Улаанбаатар хот

 

Дугаар 165

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Харилцан хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хооронд хийгдэж байгаа борлуулалтад бодит бус үнэ хэрэглэж болзошгүй дотоодын бараа, ажил, үйлчилгээний төрөл, зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн жагсаалт/


Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дугаар заалтын 2,4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсый Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тушаалаар баталсан "Жишиг үнэ хэрэглэх аргачлал" -ын 2.3-дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1.Харилцан хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хооронд хийгдэж байгаа борлуулалтад бодит бус үнэ хэрэглэж болзошгүй дотоодын бараа, ажил, үйлчилгээний төрөл, зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалж'ийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2.Жагсаалтад заасан мэдээллийн эх сурвалж болон холбогдох байгууллагуудаас үнийн мэдээллийг авч нэгтгэн, ҮТЕГ-ын вэб хуудсанд тогтмол байрлуулж байхыг Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын хэлтэс /Д. Энхтуяа/-т даалгасугай.
3.Жагсаалтыг мөрдөж ажиллахыг Улсын төсвийн орлого, хяналтын гэзар, аймаг, дүүрэг, нийслэлийн татварын хэлтэс, газрын дарга нарт үүрэг болгосугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар хураалт, үйлчилгээний хэлтэс / 0. Цогт /, Хяналт шалгалт, арга зүйн хэлтэс / Ч. Гансүх/-т тус тус даалгасугай.


                                                                                   ДАРГА                                                         Д.ЗОРИГ


                                                 Улсын бүртгэлийн 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2750 дугаарт бүртгэгдсэн.