Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Зөрчил бүхий татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх журам/

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Зөрчил бүхий татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх журам/

2009 оны 06 дугаар сарын 15-ныөдөр Улаанбаатар хот





Дугаар 225

Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийн 27.6.2 дахь заалт, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Зөрчил бүхий татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Татварын хууль тогтоомжийг зөрчиж, татвар төлөхөөс зайлсхийсэн, эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчидтэй ажиллах ажиллагааг эрчимжүүлж, зөрчил бүхий татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэхэд энэхүү журмыг мөрдөж ажиллахыг ТЕГ-ын хэлтэс, харьяа газар, алба, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.
3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газар /Н.Бат-Эрдэнэ/-т даалгасугай.


                         ДАРГА Ц.ОЮУНБААТАР


                Улсын бүртгэлд 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3042 дугаарт бүртгэсэн