Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 5 сарын 15 өдөр                                 Дугаар 84                      Улаанбаатар хот


 

“Онцгой албан татварын тэмдгийн тухай” Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэхь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Татварын ерөнхий хууль”-ийн 23 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. «Онцгой албан татварын тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг хураан авч улсын орлого болгох» журмыг 1 дүгээр хавсралтаар, «Архи, тамхи хураасан тухай тэмдэглэл» (ТА-1) маягтыг 2 дугаар хавсралтаар, «Устгах комисст шилжүүлсэн архи, тамхины акт» (ТА-2) маягтыг 3 дугаар хавсралтаар, «Хураагдсан архи, тамхи устгах тухай акт» (ТА-3) маягтыг 4 дүгээр хавсралаар, «Архи, тамхи устгасан тухай тэмдэглэл» (ТА-4) маягтыг 5 дугаар хавсралтаар, «Хураасан архи, тамхины бүртгэл» (ТА-5) маягтыг 6 дугаар хавсралтаар, «Хураасан архи, тамхины тайлан» (Тайлан-1) маягтыг 7 дугаар хавсралтаар, «Хураасан, улсын орлого болгосон, устгасан архи, тамхины мэдээ» (Нэгтгэл-2) маягтыг 8 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Журам болон маягтуудыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг бүх шатны татварын албадын дарга нарт үүрэг болгосугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс (Я.Батцоож), Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс (Л.Бадамцэцэг)-т тус тус даалгасугай.


ДАРГА Л.ЗОРИГ