- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Төрийн албан хаагчид шагнал олгох, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн мөнгөн урамшуулал олгох)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 5
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 51.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн албан хаагчид шагнал олгох журам"-ыг 1 дүгээр, ""Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийн төрөл, түүнийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-ыг 2 дугаар, "Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
(Засгийн газрын 2019 оны 395 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 252 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 442 дугаар тогтоолоор 3 дугаар хавсралтад тус тус өөрчлөлт орсон. Засгийн газрын 2020 оны 222 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 106 дугаар тогтоолоор 1 дүгээр хавсралтад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон. Засгийн газрын 2020 оны 222 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 106 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 81, 255 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 227, 395, 434 дүгээр тогтоол, Засгийн газрын 2024 оны 107 дугаар тогтоолоор 2 дугаар хавсралтад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоол, "Засгийн газрын шагналын төрөл батлах тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 50 дугаар тогтоол, "Засгийн газрын хүндэт өргөмжлөл, гэрчилгээний тодорхойлолт, дүрэм батлах тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 51 дүгээр тогтоол, "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар тогтоол, "Яам, агентлагаас олгох шагналын тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 142 дугаар тогтоол, "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A