- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СУРГАЛТЫН АГУУЛГА, ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (төрийн албан хаагчийн)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 299
Улаанбаатар хот
СУРГАЛТЫН АГУУЛГА, ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 29.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын агуулга"-ыг 1 дүгээр хавсралт, "Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөр"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан сургалтын агуулга, хөтөлбөрийг хэрэгжүүлэн, ажлын тайланг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж байхыг Удирдлагын академи (С.Зулпхар)-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A