- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ТИР Конвенцийг хэрэгжүүлэх түр журам/ 2016 оны А/79 дүгээр тушаалаар хүчингүй болсон.
2016 оны А/79 дүгээр тушаалаар хүчингүй болсон.
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 319 Улаанбаатар хот
ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ТИР Конвенцийг хэрэгжүүлэх түр журам/
"ТИР карней ашиглан олон улсын хэмжээнд бараа тээвэрлэх тухай" 1975 оны конвенцийг Монгол Улсын Их Хурлаас 2001 оны 11 дүгээр сарын 10-нд соёрхон баталсантай холбогдуулан, тус ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2003 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: |
1. "ТИР Конвенцийг хэрэгжүүлэх түр журам"-ыг Хавсралтаар баталсугай. |
2. Энэ тушаалыг гаалийн газар, хороодод сурталчлах ажил зохион байгуулахыг бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны хэлтэс /Ж.Батсуурь/-т, ТИР карней бүхий авто тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх талбай байгуулах саналаа мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулах, энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт шалгалтын хэлтэс /Ч.Энхтуяа/-т үүрэг болгосугай. |
3. Энэ тушаалыг 2003 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй. |
ДАРГА Х.БААТАР
2003 оны 6 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн 2081 дугаарт бүртгэсэн. |
Текст томруулах
A
A
A