- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бизнесийн регистрийн санд баяжилт, хөдөлгөөн хийх, мэдээлэх журам/, ТЕГ-ын даргын 2011 оны 345-р тушаалаар хүчингүй болсон
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГА, ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бизнесийн регистрийн санд баяжилт, хөдөлгөөн хийх, мэдээлэх журам/
1999 оны 04 сарын 05 өдөр Улаанбаатар хот
Дугаар 57/60
Монголын Улсын "Статистикийн тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 3 дугаар заалт, 6 дугаар зүйлийн 2 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь: |
1. "Бизнесийн регистрийн санд баяжилт, хөдөлгөөн хийх, мэдээлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. |
2. Энэ тушаалаар баталсан журмын дагуу бизнесийн регистрийн сангийн баяжилт, хөдөлгөөнийг улирал бүр хийж байхыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс, тасаг болон аймаг, нийслэл, дүүргийн Татварын хэлтсүүдэд даалгасугай. |
3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үндэсний статистикийн газрын Бизнесийн регистр , хяналтын хэлтэс /Б.Аварзэд/-т, Үндэсний татварын ерөнхий газрын Бодлого, зохицуулалтын хэлтэс /Ж.Бавуусүрэн/-т тус тус үүрэг болгосугай. |
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГА ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА
Ч.ДАВААСҮРЭН Ж.БААСАНДАШ |
2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр улсын бүртгэлийн 1657 дугаарт бүртгэсэн. |
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫНХАМТАРСАН ТУШААЛ
2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар А/155, А/119
Улаанбаатар хот
ХАМТАРСАН ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Бизнес регистрийн санд баяжилт, хөдөлгөөн хийх, мэдээлэх журам баталсан Үндэсний статистикийн газрын дарга, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 1999 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 57/60 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах хөдөлгөөн хийлгэхийг Үндэсний статистикийн хорооны Тамгын газар (Б.Лхагва)-т даалгасугай.
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА Б.БАТДАВАА
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.ЗАЯАБАЛ
Текст томруулах
A
A
A