A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2008 оны 7 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 305

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.2.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Малын гоц халдварт өвчний оношийг баталгаажуулах, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд үйл ажиллагаа явуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ГАНХУЯГ