Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ


 

2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 3



Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2012-9-1-ний өдрийн 17-р тогтоолоор өөрчлөлт, ЗГ-ын 2016-12-28-ны өдрийн 207-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт тус тус орсон/ 


2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 178 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 


        Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                         С.БАЯР 


        Монгол Улсын сайд, 


       Засгийн газрын Хэрэг 


        эрхлэх газрын дарга                                                                                                      Б.ДОЛГОР