A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь захиргааны зөрчил гаргасан этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж

Хэвлэх

Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Захиргааны зөрчил

Хэвлэх

Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил /цаашид "зөрчил" гэх/ гэж үзнэ.

4 дүгээр зүйл. Захиргааны шийтгэлийн төрөл, хэмжээ

Хэвлэх

1.Зөрчил гаргасан этгээдэд дараахь захиргааны шийтгэл ногдуулж болно:

1/ торгох;

2/ тусгайлан олгосон эрх хасах /тээврийн хэрэгсэл жолоодох;

/Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3/ хууль бусаар олсон орлого, эд зүйл буюу зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, байрыг хураах;

/Энэ заалтыг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4/ баривчлах;

5/ албадан сургалтад хамруулах.

/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

2.Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг үндсэн болон нэмэгдэл, хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хураах, албадан сургалтад хамруулах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил гаргасан иргэнийг торгох шийтгэл 100-50000, албан тушаалтныг торгох шийтгэл 1000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг торгох шийтгэл 50000-250000 төгрөгийн хэмжээтэй, баривчлах шийтгэл 7-30 хоног, тусгайлан олгосон эрх хасах шийтгэл 6 сараас 2 жил хүртэл хугацаатай байна.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь энэ хуулийн 281дүгээр зүйл зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хамаарахгүй.

/Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хууль, 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар тус тус нэмэлт, 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хууль, 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

4.Хуульд заасан баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэлийг шүүгч ногдуулна.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн, 2014 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.Хуульд өөрөөр заагаагүй бол албадан сургалтад хамруулах шийтгэл нь 16-56 цаг хүртэл хугацаатай байна.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

41дүгээр зүйл. Захиргааны журам тогтоох, улсын байцаагчийг томилох эрх

Хэвлэх

1.Энэ хуульд заасан захиргааны журмыг хуулиар тогтоох ба ийнхүү тогтоох хүртэл Засгийн газар энэ журмыг тогтоож, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг энэ хуульд заасан хүрээнд, зөрчлийн шинж байдалд нийцүүлэн ялгавартайгаар тогтооно.

2.Улсын хяналтын албаны дүрмийг Засгийн газар батална. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Монгол Улсын сайд томилно.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл. Захиргааны хариуцлагад татах хугацаа

Хэвлэх

1.Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно.

2.Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно.

3.Захиргааны шийтгэл хүлээсэн этгээд уг шийтгэлийг эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор захиргааны журам дахин зөрчөөгүй бөгөөд хууль тогтоомжид өөр хугацаа заагаагүй бол захиргааны шийтгэлгүйд тооцогдоно.

4.Зөрчил гаргасан этгээд захиргааны хариуцлага хүлээхээс оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно. Энэ тохиолдолд уг этгээдийг олж илрүүлсэн буюу түүний хэргээ илчлэн ирсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.

6 дугаар зүйл. Захиргааны хариуцлагаас чөлөөлөх

Хэвлэх

1.Аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын нөхцөлд зөрчил гаргасан бол захиргааны хариуцлагаас чөлөөлнө.

2.Сэтгэл мэдрэлийн архаг өвчин, сэтгэл мэдрэлийн үйл ажиллагааны түр сарнилт болон сэтгэцийн бусад өвчний улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хариуцах буюу жолоодох чадваргүй үедээ зөрчил гаргасан бол захиргааны хариуцлагаас чөлөөлнө.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7 дугаар зүйл. Захиргааны хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтан

Хэвлэх

Дараахь албан тушаалтан энэ хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэх бүрэн эрхийг эдэлнэ:

1/ шүүгч;

2/ сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;

3/ цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан;

4/ хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах;

5/ хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч;

6/ хорих ангийн дарга, жинхэнэ гүйцэтгэх ажилтан;

/Энэ заалтыг 199З оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

7/ консулын эрх бүхий албан тушаалтан;

/Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

8/ төрийн тусгай хамгаалалтын газрын гадуур хамгаалалтын алба хаагч, харуулын захирал;

/Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

9/ хуульд тусгайлан заасан тохиолдолд байгаль хамгаалагч;

/Энэ заалтыг 1995 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

10/ олон нийтийн цагдаа;

/Энэ заалтыг 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хууль, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

11/ хуульд тусгайлан заасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга.

/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Захиргааны хариуцлага хүлээх этгээд

Хэвлэх

1.Зөрчил үйлдэх үед 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт захиргааны зөрчил гаргасан гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

2.Бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны журмын биелэлтийг тухайн байгууллагадаа зохион байгуулах үүрэг бүхий албан тушаалтан энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд түүнд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

3.Хугацаат цэргийн албан хаагч зөрчил гаргасан тохиолдолд түүнд сахилгын хариуцлага хүлээлгэхээр холбогдох баримт сэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.

4.Иргэний хуульд заасны дагуу хуулийн этгээд болох аж ахуйн нэгж, байгууллага захиргааны хариуцлага хүлээнэ.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл. Зөрчил гаргасан этгээд эрхээ хамгаалах

Хэвлэх

Зөрчил гаргасан этгээд дараахь эрх эдэлнэ:

1/ зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох;

2/ нотлох баримттай танилцах;

3/ зөрчлийн талаар тайлбар өгөх, нотлох баримт, хүсэлт гаргах;

4/ шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах;

5/ хууль зүйн туслалцаа авах;

6/ эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах.

10 дугаар зүйл. Захиргааны хариуцлага хүлээлгэх харьяалал

Хэвлэх

Захиргааны хариуцлага хүлээлгэхээр энэ хуульд заасан зөрчлийг эрх бүхий албан тушаалтан дараахь харьяаллаар хянан шийдвэрлэнэ:

1/ шүүгч энэ хуулийн 21, 22, 221, 2З, 24, 251, 30, 301, 302, 303,304, 306, 31, 32, 33, 34, 342, 36, 37, 40, 41, 42, 45, 48, 531дүгээр зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хууль, 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хууль, 1999 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хууль, 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар тус тус нэмэлт, 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2/ сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 21, 23, 24, 251, 291, 302, 303, 32, 38, 39, 40, 42, 43, 44, 45, 46 дугаар зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан, энэ заалтын 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар "22" гэснийг хассан, энэ заалтад 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3/ цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан энэ хуулийн 21, 23, 24, 251, 25, 26, 281, 302, 303, 30731, 32, 33, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 45, 47, 471, 48, 50 дугаар зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан, энэ заалтын 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар "22" гэснийг, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар "27" гэснийг тус тус хассан, энэ заалтад 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4/ хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч энэ хуулийн 25, 251, 252, 26, 261, 27, 281, 304дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 341, 35, 381, 42, 43, 431, 44, 46, 461, 47, 50, 52 дугаар зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хууль, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар тус тус нэмэлт, 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5/ хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах энэ хуулийн 281дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтад 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6/ хорих ангийн дарга, жинхэнэ гүйцэтгэх ажилтан энэ хуулийн З03дугаар зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтыг 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

7/ консулын эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан зөрчил.

8/ төрийн тусгай хамгаалалтын газрын гадуур хамгаалалтын алба хаагч, харуулын захирал энэ зүйлийн 305дугаар зүйлд заасан зөрчил;

/Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

9/ олон нийтийн цагдаа энэ хуулийн 21, 23, 24 дүгээр зүйл, 251дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйлд заасан зөрчил болон 52 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн хог хаягдлаа ил асгах, орчин тойрноо бохирдуулах зөрчил.

/Энэ заалтыг 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хууль, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11 дүгээр зүйл. Зөрчлийг хянан шалгах

Хэвлэх

1.Зөрчлийг хянан шалгах эрх бүхий албан тушаалтан зөрчлийн тухай гомдол, мэдээлэл, үйл баримтыг үндэслэн зөрчлийг хянан шалгах ажиллагааг 14 хоногийн дотор явуулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд зөрчлийг хянан шалгах ажиллагааг дуусгах боломжгүй бол уг хугацааг тухайн эрх бүхий байгууллагын удирдлагын шийдвэрээр 14 хүртэл хоногоор сунгаж болно.

3.Зөрчлийг хянан шалгах ажиллагаанд зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх шаардлагатай эд зүйл, баримт бичгийг түр хураах, зөрчил гаргасан этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах, албадан саатуулах ажиллагаа хамаарна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.Дараахь тохиолдолд зөрчлийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй:

1/ захиргааны хариуцлага тогтоосон хууль тогтоомж хүчингүй болсон;

2/ зөрчил гаргасан этгээд зөрчил үйлдэх үедээ захиргааны хариуцлага хүлээх насанд хүрээгүй, эсхүл эрх зүйн чадамжгүй байсан;

3/ зөрчил гаргасан этгээд нас барсан;

4/ хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

5.Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулах тохиолдолд зөрчлийг хянан шалгах ажиллагааг цагдаагийн эрх бүхий ажилтан гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

12 дугаар зүйл. Зөрчлийн тухай тэмдэглэл

Хэвлэх

1.Тэмдэглэлийг амаар гаргасан гомдол, хүсэлт, шаардлага хүлээн авах, зөрчил гаргасан этгээд, хохирогч, шинжээчийг асуух, зохих эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас үзлэг, шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагааны үед хөтөлнө.

2.Зөрчлийн тухай тэмдэглэлд зөрчил гарсан газар, он, сар, өдөр, цаг, зөрчил гаргасан этгээдийн овог, нэр, хаяг, эрхэлсэн ажил, зөрчлийн байдал, учруулсан хохирол, захиргааны хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн холбогдох заалт, хохирогч болон гэрчийн нэр, хаяг, зөрчил гаргасан этгээдийн тайлбар, зөрчлийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай бусад мэдээг тэмдэглэнэ.

3.Тэмдэглэл үйлдсэн албан тушаалтан, зөрчил гаргасан этгээд, хохирогч, гэрч тэмдэглэлд гарын үсэг зурна.

4.Нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй тохиолдолд зөрчлийн тухай тэмдэглэлийг шийтгэл ногдуулах шийдвэрт товч тэмдэглэж зөрчил гаргасан этгээдээр гарын үсэг зуруулна.

5.Зөрчил гаргасан этгээд тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал татгалзсан шалтгааныг заасан тайлбар бичиж хавсаргана. Ийнхүү гарын үсэг зурахаас татгалзсан нь хариуцлага хүлээлгэх, захиргааны шийтгэл биелүүлэхийг хойшлуулах үндэслэл болохгүй.

13 дугаар зүйл. Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах

Хэвлэх

1.Зөрчлийг таслан зогсоох, зөрчлийн тухай тэмдэглэл үйлдэх үед шаардлагатай гэж үзвэл зөрчил гаргасан этгээдийг сумын Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах захиргааны журмаар албадан саатуулж болно.

2.Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл нь энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байвал зохино.

3.Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар түр саатуулах хугацаа 6 цагаас илүү байж болохгүй.

/Энэ хэсэгт 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Зөрчил гаргасан этгээдийг ноцтой хор уршиг бий болгоход хүргүүлэхгүй байх зайлшгүй шаардлагатай тохиолдолд харьяалах шүүхэд албан ёсоор мэдэгдэж түүнийг 72 цаг хүртэл хугацаагаар захиргааны журмаар албадан саатуулж болно.

Улсын хилийн дэглэм зөрчигчийн хувийн байдлыг нотлох баримт бичиггүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлтэйгээр 10 хоног хүртэл хугацаагаар саатуулж болно.

/Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.Албадан саатуулагдсан этгээд хаана, ямар газар, албан тушаалтны мэдэлд байгааг зөрчил гаргасан этгээд болон түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид мэдэгдэнэ.

6.Албадан саатуулах байрны дэглэм, журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 1994 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

131дүгээр зүйл. Зарим этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах онцлог

Хэвлэх

1.Согтуурах, мансуурах донтой, түүнчлэн сэтгэцийн өвчтэй буюу биеийн байцаалт тодорхойгүй этгээд зөрчил гаргасан бол тэдгээрийг цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан 72 цаг хүртэл хугацаагаар албадан саатуулж болно.

2.Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд албадан саатуулагдсан согтуурах, мансуурах донтой болон сэтгэцийн өвчтэй этгээдийн талаар эмнэлгийн дүгнэлт гаргуулах, албадан эмчлүүлэх тухай материалыг бүрдүүлж холбогдох байгууллагад шилжүүлнэ.

3.Согтуурах, мансуурах донтой болон сэтгэцийн өвчтэй этгээдийг албадан саатуулах байр нь хяналт хамгаалалттай, тусгайлан тогтоосон дэглэм, шаардлага хангасан байна.

/Энэ зүйлийг 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

14 дүгээр зүйл. Зөрчил гаргасан этгээдийн биед болон эд зүйлд үзлэг хийх

Хэвлэх

1.Захиргааны зөрчил илэрсэн буюу зөрчил гарсан байж болох хангалттай үндэслэл, сэжиг байгаа бол зөрчлийн ул мөр, нотлох баримт олох, зөрчлийн талаарх ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор зөрчил гарсан газар, эд зүйл, бичиг баримт болон зөрчил гаргасан этгээдийн биед үзлэг хийж болно.

2.Зөрчил гаргасан этгээдийн биед үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчийг байлцуулна.

3.Зөрчил гаргасан этгээдийн биед үзлэг хийхэд уг этгээдийг нүцгэлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөндлөнгийн гэрч нь зөрчил гаргасан этгээдтэй ижил хүйсний хүн байвал зохино. Харин үзлэг хийх эрх бүхий албан тушаалтан нь зөрчил гаргасан этгээдтэй ижил хүйсний биш байвал эмч урьж үзлэг хийлгэнэ.

4.Эд зүйлд үзлэг хийхдээ эзнийг нь байлцуулна. Эзэн нь байлцах боломжгүй бөгөөд хойшлуулшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан эд зүйлд үзлэг хийж болно.

5.Биед болон эд зүйлд үзлэг хийсэн тохиолдол бүрт тэмдэглэл хөтөлнө.

6.Зөрчил гаргасан этгээдийн биед болон эд зүйлд хийх үзлэгийг цагдаа, хилийн цэрэг, гааль, иргэний агаарын тээврийн болон хууль тогтоомжид заасан тохиолдолд бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан хийнэ.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

15 дугаар зүйл. Эд зүйл, баримт бичиг түр хураах

Хэвлэх

1.Захиргааны журмаар албадан саатуулах, биед буюу эд зүйлд үзлэг хийх үед шаардлагатай гэж үзвэл зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, баримт бичгийг түр хураан авч болно. Түр хураан авахад тэмдэглэл хөтөлж түүний нэг хувийг зөрчил гаргасан этгээдэд өгнө. Хураасан эд зүйл, баримт бичгийг зөрчлийг хянан шийдвэрлэх хүртэл зохих эрх бүхий байгууллага, албан тушаалтны заасан газарт хадгалж зөрчлийг хянан шийдвэрлэх үед уг эд зүйл, баримт бичгийг хураах, эсхүл эзэмшигчид нь буцааж өгөх асуудлыг шийдвэрлэнэ.

2.Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд гэм хор учруулж болзошгүй, түүнчлэн түргэн муудаж чанар байдлаа алддаг эд зүйлийг мэргэжлийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт тавьж устгана. Хураан авсан баримт бичиг хуурамч болох нь нотлогдвол түүнийг зөрчлийн хэрэгт хавсаргана.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.Эд зүйл, баримт бичгийг хураасан албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.

4.Эд зүйл, баримт бичгийг хураасан, буцааж өгсөн, устгасан тухай тэмдэглэл хөтөлнө.

16 дугаар зүйл. Захиргааны таслан сэргийлэх арга хэмжээ

Хэвлэх

1.Зөрчил гаргасан этгээд согтууран хэвийн бус байдалтай байвал түүний амь насыг хамгаалах, эрх зүйн зөрчил дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цаг хүртэл хугацаагаар эрүүл ахуйн шаардлага хангасан тусгай байранд эрүүлжүүлж болно.

/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2.Зөрчил гаргасан этгээд согтуурах болон мансуурах донтой эсэхийг нь тогтоолгохоор, хэрэв ийм магадлагаатай бол түүнийг эмчлүүлэхээр мэргэжлийн эмнэлгийн байгууллагад шилжүүлж болно.

3.Зөрчлийн шинж байдлыг харгалзан зөрчил гаргасан этгээдийн гадаадад зорчихыг уг зөрчлийг хянан шийдвэрлэж дуустал цагдаагийн байгууллага хойшлуулж болно. Шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдсан, гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл, эсхүл шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл зөрчил гаргасан этгээдийн гадаадад зорчихыг хойшлуулах шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалтан саналаа цагдаагийн байгууллагад гаргана.

4.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн амь насыг хамгаалах, зөрчил дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цаг хүртэл хугацаагаар эрүүлжүүлж болно.

/Энэ хэсгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

17 дугаар зүйл. Зөрчлийг хянан шийдвэрлэх

Хэвлэх

1.Зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан дараахь нөхцөл байдлыг тогтооно:

1/ зөрчил нь тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээ, харьяаллын асуудал мөн эсэх;

2/ хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх;

3/ зөрчлийн тухай тэмдэглэл, нотлох баримтыг үнэн зөв бүрдүүлсэн эсэх;

4/ нэмэгдэл баримт сэлт зайлшгүй шаардлагатай эсэх;

5/ захиргааны хариуцлагад татагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ямар нэг хүсэлт гаргасан эсэх;

6/ холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдсэн эсэх.

2.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөрчил илрүүлсэн, зөрчлийн тухай баримт сэлт хүлээн авснаас хойш дараахь хугацаанд зөрчлийг хянан шийдвэрлэнэ:

1/ нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй зөрчлийг илэрмэгц газар дээр нь;

2/ нотлох баримт нэмж бүрдүүлэх шалгаж тодруулах шаардлагатай зөрчлийг 3 хоногийн дотор;

3/ шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгаж тодруулах шаардлагатай зөрчлийг 7 хоногийн дотор.

3.Зөрчлийг хянан хэлэлцсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

1/ зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах;

2/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон бол холбогдох этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх;

3/ уг зөрчил гэмт хэргийн шинжтэй байвал холбогдох бүх баримт сэлтийг мөрдөн байцаах байгууллагад шилжүүлэх.

18 дугаар зүйл. Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр

Хэвлэх

1.Захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр нь торгуулийн хуудас, шийтгэвэр гэсэн хэлбэртэй байна.

2.Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, хилийн төлөөлөгчийн туслах, улсын байцаагч, олон нийтийн цагдаа 5000 хүртэл төгрөгийн торгуулийг торгуулийн хуудсаар ногдуулж болно.

/Энэ хэсгийн торгуулийн хэмжээнд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсэгт 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтад 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд захиргааны шийтгэл ногдуулахдаа энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан албан тушаалтан шийтгэвэр гаргана.

4.Торгуулийн хуудас, шийтгэвэрт зөрчил хэлэлцсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан албан тушаалтны нэр, эрхэлсэн ажил, зөрчил хянан хэлэлцэх үед тогтоогдсон нөхцөл байдал, хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн холбогдох заалт, гаргасан шийдвэрийг заана. Торгуулийн хуудас, шийтгэврийн нэг хувийг зөрчил гаргасан этгээдэд өгнө.

5.Торгуулийн хуудас, шийтгэвэрт хураагдсан эд зүйл болон баримт бичгийг хэрхсэн, түүнчлэн шийдвэрийг давж заалдах, гомдол гаргах журмыг заана.

6.Зөрчил гаргасан этгээдийн учруулсан гэм хорыг арилгуулах асуудлыг Иргэний хуульд зааснаар шийдвэрлэнэ.

7.Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн, 2014 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

19 дүгээр зүйл. Захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг давж заалдах, гомдол гаргах

Хэвлэх

1.Захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах эрхтэй.

2.Зөрчил гаргасан этгээд захиргааны шийтгэл ногдуулсан торгуулийн хуудас, шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дараахь журмаар давж заалдаж болно:

1/ шүүгчийн гаргасан шийтгэврийг дээд шатны шүүхэд;

2/ албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийдвэрийг тухайн салбарын дээд шатны албан тушаалтанд;

3/ олон нийтийн цагдаа шийтгэл ногдуулсан шийдвэрийг тухайн сум, дүүргийн Засаг даргад.

/Энэ заалтыг 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хууль, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

3.Давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэврийг биелүүлэхийг түдгэлзүүлнэ.

4.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол давж заалдсан гомдлыг эрх бүхий албан тушаалтан хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.

5.Зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны талууд давж заалдах гомдлын талаар зохих дээд шатны эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн орон нутгийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6.Шүүх гомдлыг Иргэний байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

7.Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн шийтгэврийг шүүгч хянан үзэж, үндэслэлгүй гэж үзвэл захирамж гарган хүчингүй болгоно.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

20 дугаар зүйл. Захиргааны шийтгэл биелүүлэх ажиллагаа

Хэвлэх

1.Захиргааны шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг өөрөө хариуцна.

2.Зөрчил гаргасан этгээд түүнд ногдуулсан захиргааны шийтгэлийн арга хэмжээг нэн даруй биелүүлнэ.

3.Торгуулийн хуудсаар ногдуулснаас бусад торгуулийг 15 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна.

4.Баривчлах шийтгэлийн гүйцэтгэлийг цагдаагийн байгууллага хариуцна. Энэ шийтгэлийг гүйцэтгэхтэй холбогдон гарсан унааны болон бусад зардлыг баривчлагдсан этгээдээс гаргуулна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЗАХИРГААНЫ ЗАРИМ ЗӨРЧИЛ, ҮҮНД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

21 дүгээр зүйл. Танхайрах

Хэвлэх

Гудамж, талбай, орон сууц, нийтийн тээвэр, үзвэр, үйлчилгээний болон олон нийтийн бусад газар хэрүүл маргаан, зодоон үүсгэсэн, бусдыг өдөөн хоргоосон, айлган сүрдүүлсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан, олон нийтийг үл хүндэтгэсэн, үйлчилгээний болон дарааллын журам зөрчсөн бол 15000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22 дугаар зүйл. Согтуурах

Хэвлэх

Архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн бол 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон, 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

221 дүгээр зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

Хэвлэх

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, мөрдөн мөшгисөн, заналхийлсэн, бусадтай харилцахыг хязгаарласан, гутаан доромжилсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, албадан сургалтад хамруулна.

Тайлбар: -Энэ зүйлд заасан "гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн" гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно.

/Энэ зүйлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

23 дугаар зүйл. Амьсгал боогдуулах, нулимс асгаруулах бодис хууль бусаар олж авах, авч явах, хадгалах

Хэвлэх

Амьсгал боогдуулах, нулимс асгаруулах бодисыг хууль бусаар олж авсан, авч явсан, хадгалсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол уг зүйлийг хурааж 3000-10000 төгрөгөөр торгох, эсхүл 10-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

24 дүгээр зүйл. Хүйтэн зэвсэг хууль бусаар авч явах

Хэвлэх

Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, ёс заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хутга, мэс, бусад хүйтэн зэвсгийг хот, суурин газарт зэвсгийн чанартайгаар биедээ авч явсан бол уг зүйлийг хурааж 5000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25 дугаар зүйл. Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих

Хэвлэх

1.Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан, эсхүл согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хууль, 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

2.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 25000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хууль, 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

3.Ашиглахыг хориглосон, гэмтэлтэй буюу зохих зөвшөөрөлгүйгээр өөрчлөн тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, эсхүл дээрхи тээврийн хэрэгслийг замд гаргах зөвшөөрөл олгосон, түүнчлэн тогтоосон журмын дагуу бүртгүүлээгүй, техникийн улсын үзлэгт хүндэтгэх шалтгаангүйгээр оруулаагүй, зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслийг зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр засварт оруулсан бол 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Явган болон унадаг дугуй, ердийн хөсгөөр зорчигч этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол 100-8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

5.Жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10000 төгрөгөөр торгох, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулна.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 5000-30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Дээрх 25 дугаар зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

251дүгээр зүйл. Гал түймрээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, журам зөрчих

Хэвлэх

Гал түймэртэй тэмцэх байгууллагын эрх бүхий ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхээс зайлсхийсэн, гал түймрээс урьдчилан сэргийлэх зориулалттай барилгын хийц, бүтээц болон орон сууцны агааржуулах төхөөрөмжийг дур мэдэн өөрчилсөн, галын автомат дохиолол, гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг санаатайгаар гэмтээсэн, тоносон, түүнчлэн шатах тослох материал, тэсэрч дэлбэрэх бодисыг зориулалтын бус газар хадгалах, ой, хээрийн түймэр тавих зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ зүйлд 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

252 дугаар зүйл. Тээвэр ашиглалт болон замын байгууламж ашиглах журам зөрчих

Хэвлэх

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн, 1999 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

26 дугаар зүйл. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

Хэвлэх

1.Галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг төмөр зам дээр тавих,мал, ердийн хөсөг болон тээврийн хэрэгслийг төмөр зам дээгүүр гарцгүй газраар гаргах, төмөр замын хориотой бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх, мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд оруулах, түүнчлэн галт тэргийг дур мэдэн зогсоох, дээвэр, гишгүүр дээр зорчих, хөдөлгөөн дунд буух, суух зэргээр төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 500-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Төмөр замын төхөөрөмж, хамгаалалтын тор, хаалт, галт тэрэгний болон хөдлөх бүрэлдэхүүний эд анги, суудлын галт тэрэгний тоноглолыг эвдэж, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

3.Галт тэргээр тасалбаргүй зорчсон бол 200-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

261дүгээр зүйл. Нислэгийн аюулгүй байдлыг хангах журам зөрчих

Хэвлэх

1.Агаарын хөлгөөр тасалбаргүй зорчих, түүнчлэн нислэгийн хэвийн ажиллагааг хангах үүднээс тавьж буй агаарын хөлгийн даргын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх зэргээр агаарын хөлгөөр зорчих журам болон олон улсын нислэгийн журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 50000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Нислэг үйлдэх талбай буюу аэродромын хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, мал оруулсан бол 15000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

27 дугаар зүйл. Иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг олгох, эзэмших, хадгалах, шиджин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам зөрчих

Хэвлэх

/1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар энэ зүйлийн гарчгийн "ашиглах" гэснийг "эзэмших" гэж өөрчлөн, "хадгалах" гэж нэмсэн, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар "паспорт" гэснийг "иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг" гэж өөрчлөлт оруулсан, 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар "хадгалах" гэсний дараа ", шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх" гэж нэмсэн/

Монгол Улсын Иргэний үнэмлэх болон үндэсний гадаад паспорт иргэний гэр бүлийн байдлын баримт бичиг олгох, эзэмших, хадгалах, шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 40000, албан тушаалтныг 60000 хүртэлх төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт, 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хууль, 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар тус тус нэмэлт оруулсан/

28 дугаар зүйл. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, зорчих журам зөрчих

Хэвлэх

1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсад оршин суух эрхийн бичиггүй, эсхүл хүчингүй болсон баримт бичиг ашиглаж буюу зохих зөвшөөрөлгүй оршин суусан бол 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээр зорчих, түүнчлэн шилжин суурьших болон бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн хөдөлмөр эрхлэх талаар хууль тогтоомжид заасан журам зөрчсөн бол 100000-300000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын визийн талаар хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн бол 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсад тодорхой хугацаагаар урьсан, ажиллуулах зөвшөөрөл авсан иргэн, байгууллага, аж ахуйн нэгж нь түүнийг хууль тогтоомжийн дагуу зохих байгууллагад бүртгүүлээгүй буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэн байлгасан иргэнийг 300000-500000, байгууллага, аж ахуйн нэгжийг 600000-1000000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.Монгол Улсад оршин суух зөвшөөрөлгүй буюу зөвшөөрлийн хугацаа нь дууссан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг нуун далдалсан, орон байраар хангасан, ажилд авсан бол 500000-1000000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, зорчиход зөвшөөрөл олгох журмыг зөрчсөн бол 150000-300000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

281дүгээр зүйл. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах журам зөрчих

Хэвлэх

1.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх журмыг зөрчиж, эрхийг нь хууль бусаар хязгаарласан бол 50000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахад зөвшөөрөл авах журмыг зөрчсөн буюу хуурамч баримт бичиг бүрдүүлж зөвшөөрөл авсан бол 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахад зөвшөөрөл олгох журмыг зөрчсөн бол 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

29 дүгээр зүйл. Улсын хилийн дэглэм, журам зөрчих

Хэвлэх

1.Улсын хилийн дэглэм зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж 5000-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Улсын хил арчлан хамгаалах, хилийн ус болон шугам огтлон гарсан зам, холбооны байгууламж ашиглах, хил орчмын нутагт ан агнуур, ажил, үйлдвэрлэл явуулах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 3000-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Улсын хилийн бүс, зурваст болон хилийн гарц, боомтод тогтоосон журам зөрчсөн бол 2500-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

291дүгээр зүйл. Цэргийн барилга, байгууламжийг эвдэх, гэмтээх

Хэвлэх

Цэргийн сургуулилтын төв, буудлын болон байлдааны нисэх онгоц /тэрэг/-ны хөөрөх, буух талбай зэрэг цэргийн объектын бүсэд мал бэлчээх, буудаллах, оршин суух, түүнчлэн цэргийн барилга, байгууламжийг гэмтээсэн, эвдсэн бол 50000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

30 дугаар зүйл. Шүүхийг үл хүндэтгэх

Хэвлэх

1.Шүүгдэгч, гэрч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, шинжээч,орчуулагч болон шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбогдуулан шүүхэд дуудагдсан этгээд хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, түүнчлэн тогтоосон журам илтэд үл хүндэтгэсэн бол 5000-25000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Шүүгдэгч, гэрч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, шинжээч, орчуулагч болон бусад этгээдийг шүүхэд хүрэлцэн ирэх, иргэдийн төлөөлөгчдөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан бол 500-5000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Шүүхийн шийдвэр, шаардлагыг тогтоосон хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу биелүүлэхэд саад учруулсан бол 500-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан шүүгч, иргэдийн төлөөлөгчийг заналхийлсэн, доромжилсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-15000 төгрөгөөр торгох, эсхүл 7-21 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Тодорхой хэргийн талаар хууль бус шийдвэр гаргуулахаар зориуд тулган шаардсан буюу шахалт үзүүлэх, нөлөөлөхийг оролдсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

301дүгээр зүйл. Прокурорыг үл хүндэтгэх

Хэвлэх

Бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь прокурорт санаатайгаар саад учруулсан, түүнчлэн хууль бус шийдвэр гаргуулахаар тулган шаардсан, заналхийлсэн, шахалт үзүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-15000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

302 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, заналхийлэх, цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгөх

Хэвлэх

1.Цагдаагийн алба хаагч, туслах ажилтны хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан цагдаагийн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүн болон чөлөөнд гарсан цагдаагийн ажилтныг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Гэмт хэрэг гарсан, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих, гэмт хэрэгтнийг мөрдөн хөөх, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүмүүсийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, гэмт хэрэгтнийг баривчлах, гэмт хэрэг, захиргааны зөрчил гарсан тухай яаралтай мэдээллийг цагдаагийн байгууллагад дамжуулахад тээвэр, холбоо, мэдээллийн хэрэгслээ цагдаагийн эрх бүхий ажилтанд ашиглуулахаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол 500-5000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хууль, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

3.Гэмт хэрэг, захиргааны зөрчил, гал түймэр гарсан тухай худал мэдээлэл цагдаагийн байгууллагад санаатайгаар өгсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол уул мэдээллийг шалгахад гарсан шууд зардлыг төлүүлж, 2000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

303дугаар зүйл. Хорих байгууллагын ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, заналхийлэх

Хэвлэх

1.Хорих ангийн хамгаалалтын бүс, зурваст тогтоосон журмыг сахиулах талаар хорих байгууллагын эрх бүхий ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг гадны этгээд зориуд үл биелүүлсэн, эсэргүүцсэн бол 500-8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Оргосон хоригдлыг мөрдөн хөөх, баривчлах үед тээвэр, холбоо, мэдээллийн хэрэгслээ хорих байгууллагын эрх бүхий ажилтанд ашиглуулахаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол 500-5000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Албан үүрэгтэй нь холбогдуулан хорих ял эдлүүлэх байгууллагын ажилтан, түүний гэр бүлийн гишүүдийн эсрэг хүч хэрэглэх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар заналхийлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

304дүгээр зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, заналхийлэх

Хэвлэх

1.Шийдвэр гүйцэтгэлийн албанд дуудагдсан этгээд хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, хүрэлцэн ирэхэд нь саад учруулсан бол 200-5000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Албан үүргээ гүйцэтгэхэд нь санаатайгаар саад учруулсан, эсэргүүцсэн, албан үүрэгтэй нь холбогдуулан доромжилсон, гүтгэсэн заналхийлсэн, хүч хэрэглэсэн, эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, уг мэдүүлгийг тогтоосон хугацаанд өгөөгүй, худал мэдүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-25000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.Шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн, хуурамч гэрээ хийж, эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн, нуусан, битүүмжилсэн эд хөрөнгийг санаатайгаар үрэгдүүлсэн бол 5000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

4.Төлбөр төлөгчийн цалин орлогоос суутгал хийгээгүй, дутуу суутгасан, суутгасан мөнгийг хуульд заасан хугацаанд олгоогүй буюу шилжүүлээгүй, төлбөр, тэтгэлэг төлөгчийг ажлаас халагдсаныг мэдэгдээгүй бол 1000-15000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

305дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх

Хэвлэх

Төрийн тусгай хамгаалалтын бүсэд төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн бол 500-20000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн хуулиар нэмсэн/

306дугаар зүйл. Тагнуулын ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, заналхийлэх

Хэвлэх

Тагнуулын ажилтны хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан тагнуулын ажилтныг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

307дугаар зүйл. Соёлын өвийн хяналтын байцаагч, гэрээт харуулын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, заналхийлэх

Хэвлэх

307.1.Соёлын өвийн хяналтын улсын байцаагч, гэрээт харуулын хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан тэдгээрийг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 100-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 1000-60000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг шүүгч ногдуулна.

/Дээрх 307дугаар зүйлийг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

31 дүгээр зүйл. Төрийн байгууллагын ажилтны нэр барих

Хэвлэх

Төрийн байгууллагын ажилтны нэр барьж хууран мэхлэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 30 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32 дугаар зүйл. Төрийн төлөөлөгчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх

Хэвлэх

1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг зөрчсөн бол 1500-8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Хууль тогтоомжид заасан албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан төрийн төлөөлөгчийг эсэргүүцсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 2000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Төрийн төлөөлөгчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэхгүй байх, төрийн төлөөлөгчийг албан үүргээ гүйцэтгэхэд нь саад хийх буюу биед нь халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоног баривчлах шийтгэл ногдуулна.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

33 дугаар зүйл. Битүүмжилсэн эд зүйлийг дур мэдэн зарцуулах

Хэвлэх

Төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас түр хугацаагаар битүүмжилсэн эд хөрөнгө, мөнгө, үнэт зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж 1000-15000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

34 дүгээр зүйл. Улсын нууц хадгалах, хамгаалах журам зөрчих

Хэвлэх

Төрийн нууц хадгалах, хамгаалах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 10000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хууль, 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

341дүгээр зүйл. Архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчих

Хэвлэх

Архив, албан хэрэг хөтлөлтийн журам зөрчсөн бол зөрчил гаргасан иргэнийг 1000-30000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-80000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

342дугаар зүйл. Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчих, компьютер, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх

Хэвлэх

Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчсөн, компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсний улмаас мэдээллийг болгоомжгүйгээр өөрчлөх, устгах, хаахад хүргэсэн буюу компьютер, түүний төхөөрөмжийг ашиглах боломжгүй болгон эвдсэн, түүнчлэн компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг хууль бусаар хуулбарласан, мэдээллийн сүлжээгээр дамжуулж байгаа мэдээллийг замаас нь авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай иргэнийг 10000-50000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 50000-60000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

35 дугаар зүйл. Тамга, тэмдгийн талаарх журам зөрчих

Хэвлэх

Тамга, тэмдэг үйлдэх, хэрэглэх, хадгалах талаар улсаас тогтоосон журам зөрчсөн бол 10000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

36 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгө ашиглан шамшигдуулах

Хэвлэх

Бусдын эд хөрөнгийг бага хэмжээгээр хулгайлах, булаах, залилан мэхлэх, завшин үрэгдүүлэх замаар ашиглан шамшигдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1500-20000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

37 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах

Хэвлэх

Бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор хувьдаа ашигласан буюу бусдад ашиглуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлогыг хурааж 10000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

371дүгээр зүйл. Инновацийн тухай хууль тогтоомж зөрчих

Хэвлэх

3711.1.Инновацийн тухай хуулийн 14.3-т заасан бүртгэлд инновацийн төслийг бүртгүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд мөн хуулийн 17 дугаар зүйлд заасан дэмжлэгийг үзүүлсэн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох;

3711.2.Инновацийн тухай хуулийн 15.2-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох.

/Энэ зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

38 дугаар зүйл. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө эвдэх, гэмтээх

Хэвлэх

Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдсэн, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1500-15000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

381дугаар зүйл. Барилга, хот байгуулалтын журам зөрчих

Хэвлэх

1.Зохих зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын болон барилгын зураг, төсөл зохиох ажил гүйцэтгэх, барилгын хийц, эдлэл, материал үйлдвэрлэх явцад барилга, байгууламжийн бат, бэх, тогтворт буюу найдвартай чанарыг алдагдуулах зэргээр барилга, хот байгуулалтын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 40000 хүртэл, албан тушаалтныг 1000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Барилгын ажил гүйцэтгэсний дараа зам, талбай, шугам сүлжээ болон бусад байгууламжийг анх байсан байдлаар нь сэргээн засаагүй, эсхүл дутуу буюу чанаргүй гүйцэтгэсэн бол зөрчил гаргасан иргэнийг 30000 хүртэл, албан тушаалтныг 40000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

382дугаар зүйл. Геодези, зураг зүйн журам зөрчих

Хэвлэх

1.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр геодези, зураг зүйн ажил гүйцэтгэсэн, эсхүл тогтоосон журам зөрчиж геодези, зураг зүйн үйлдвэрлэл явуулсан буюу геодези, зураг зүйн баримт, материалыг төвлөрсөн санд тушаагаагүй иргэнийг 30000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 5000-40000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг гэмтээсэн, устгасан, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж зөрчил гаргасан иргэнийг 10000-40000 төгрөгөөр, албан тушаалтныг 20000-50000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

39 дүгээр зүйл. Энгийн харуул манааны журам зөрчих

Хэвлэх

Энгийн харуул хамгаалалт, манааны талаар улсаас тогтоосон журам зөрчсөн бол 3000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

40 дүгээр зүйл. Тусламж үзүүлэхээс зайлсхийх

Хэвлэх

Өвчний болон ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан тохиолдолд эмнэлгийн түргэн тусламжийн журмаар уналга, хэрэгсэл дайчлахад саад учруулсан, зайлсхийсэн бол 2000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

41 дүгээр зүйл. Садар самууныг сурталчлах, өнгөний өвчнийг эмчлүүлэхээс зайлсхийх

Хэвлэх

Садар самууныг сурталчилсан, түүнчлэн өнгөний өвчний үзлэг, эмчилгээнээс зайлсхийсэн, эмчилгээг тасалсан, өнгөний өвчин халдаагчаа нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 10000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

42 дугаар зүйл. Худалдаа, үйлчилгээний журам зөрчих

Хэвлэх

1.Хориглосон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Зохих зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 500-20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

3.Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлчилгээ явуулсан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 1000-20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

43 дугаар зүйл. Тайлан, мэдээ, тооллого, бүртгэлийн журам зөрчих

Хэвлэх

1.Хүн ам, эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтан, аж ахуйн нэгжийн улсын тооллого явуулах, бүртгэх ажлаас зайлсхийсэн, эсхүл тооллого, судалгаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, түүнчлэн эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтныг тооллогоос нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох албан тушаалтан, иргэнийг 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 1997 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Хууль тогтоомжийн дагуу улсад гаргаж өгвөл зохих бүртгэл, тайлан, мэдээг гаргаж өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хожимдуулсан, санаатайгаар буруу гаргасан бол 20000-50000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

431дүгээр зүйл. Төсвийн тухай хууль тогтоомж зөрчих

Хэвлэх

Төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 3000-30000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

44 дүгээр зүйл. Албан татварын тухай хууль тогтоомж зөрчих

Хэвлэх

1.Албан татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй, албан татварын мэдээ, тайлан, хугацаанд нь ирүүлээгүй, албан татварын хяналт хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт сэлт гаргаж өгөөгүй зэргээр албан татварын тухай хууль тогтоомж зөрчсөн бол 500-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Энэ зөрчлийг албан тушаалтан гаргасан бол 5000-30000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

45 дугаар зүйл. Албан дайчилгаанаас зайлсхийх

Хэвлэх

Байгалийн гэнэтийн аюул, хүн, малын гоц халдварт болон ургамлын өвчинтэй тэмцэх, гал түймэр эсэргүүцэх, улсын аюулгүй байдал хангахтай холбогдсон хүн хүч, тээвэр, холбооны хэрэгслийн дайчилгаанаас санаатайгаар зайлсхийсэн, саад учруулсан бол иргэнийг 500-15000, албан тушаалтныг 1000-30000 төгрөгөөр торгох, эсхүл 21 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлд 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

46 дугаар зүйл. Хадлан тариалан, суулгац, тарьц устгах, гэмтээх

Хэвлэх

Бэлтгэсэн хадлан, тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан оруулан гишгүүлэх, идүүлэх зэргээр таримал, жимс жимсгэний болон бусад суулгац, тарьц устгасан, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирлыг шүүхийн журмаар нөхөн төлүүлж 500-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

461 дүгээр зүйл. Ургамлын өвчин, хортонтой тэмцэх журам зөрчих

Хэвлэх

Ургамлын өвчин, хортонтой тэмцэх технологи зөрчсөн, түүнчлэн ургамлын өвчин, хортон устгах ажил гүйцэтгэсэн талбайд хорионы хугацаа дуусаагүй байхад аж ахуйн болон бусад үйл ажиллагаа явуулах зэргээр ургамал, хорио цээрийн дэглэм зөрчсөн бол зөрчил гаргасан иргэнийг 20000 хүртэл, албан тушаалтныг 40000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 120000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

47 дугаар зүйл. Аюулгүй ажиллагааны журам зөрчих

Хэвлэх

1.Түлш, эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэх, ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах, зуух, даралтат сав, өргөх, тээвэрлэх механизмыг ашиглах; уул уурхай, барилга болон тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй бусад ажлыг гүйцэтгэх явцад техник ашиглалт, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-30000, албан тушаалтныг 3000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Тэсэрч дэлбэрэх болон радио идэвхит, түүнчлэн хүчтэй үйлчлэх болон хорт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, илгээх, борлуулах, олж авах, бэлтгэх журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-25000, албан тушаалтныг 2000-40000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

471дүгээр зүйл. Хөдөлмөр хамгааллын журам зөрчих

Хэвлэх

Аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа эрхлэх аж ахуйд хөдөлмөр хамгааллын журмыг сахин хангуулах эрх бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүй буюу хөдөлмөр хамгааллын журам зөрчигдөж буйг таслан зогсоох талаар тодорхой арга хэмжээ аваагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-40000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

48 дугаар зүйл. Гэрээний тухай хууль тогтоомж зөрчих

Хэвлэх

Гэрээний талууд үгсэн тохирч хуурамч хэлцэл хийж гэрээний тухай хууль тогтоомж санаатайгаар зөрчсөнөөс гурав дахь этгээдэд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 10000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлд 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

49 дүгээр зүйл. /Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан/

Хэвлэх

491дүгээр зүйл. Геодези, зураг зүйн хэмжлийн баталгаажуулаагүй багаж ашиглах

Хэвлэх

Геодези, зураг зүйн хэмжлийн багаж хэрэгслийг баталгаажуулаагүйгээр ашигласан буюу хэмжилт хийхдээ стандарт зөрчсөн иргэнийг 25000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 10000-20000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

50 дугаар зүйл. Эрчим хүч, холбоо ашиглах журам зөрчих

Хэвлэх

1.Цахилгаан болон дулааны эрчим хүч хууль бусаар ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 5000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2./Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 1995 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

51 дүгээр зүйл. /Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хассан/

Хэвлэх

52 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж зөрчих

Хэвлэх

1.Зохих зөвшөөрөлгүйгээр эмчилгээ явуулсан, эмнэлгийн байгууллага байгуулж ажиллуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 20000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Эм биобэлдмэл үйлдвэрлэх, бэлтгэх, худалдаалах талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 25000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

3.Хүний амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд хорт нөлөө үзүүлэх хими, биологи, физикийн хүчин зүйл, бодисыг зохих шинжилгээгүйгээр хэрэглэсэн, худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 30000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

4.Байгалийн болон гоц халдварт өвчин гарсан хориотой бүсэд нэвтрэх, ан агнах зэргээр хорио, цээрийн дэглэм зөрчсөн, байгалийн болон гоц халдварт өвчин үүсгэгч, нян тээгч зүйлсийг хот, суурин газар зохих шинжилгээгүй оруулсан, оруулахыг завдсан бол зөрчил гаргасан иргэнийг 35000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

5.Хог хаягдлаа ил асгах, орчин тойрноо бохирдуулах, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зэргээр ариун цэврийн талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 25000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

53 дугаар зүйл. /Энэ зүйлийг 1993 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

531дүгээр зүйл. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчих

Хэвлэх

1.Монгол Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн болон ард нийтийн санал асуулгын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэх асуудлыг эдгээр холбогдох хуульд зааснаар зохицуулна.

/Дээрх 531дүгээр зүйлийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

54 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

1.Энэ хууль 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

2.Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ