A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1992 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ зүйлд 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2 дугаар зүйл.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль тогтоомж

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ын хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Албан татвар төлөгч

Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна.

/Энэ зүйлд 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4 дүгээр зүйл.Албан татвар ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл

Дараахь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулна:

1/бүх төрлийн ачааны автомашин;

2/автобус;

3/суудлын автомашин;

4/мотоцикл;

5/үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин;

/Энэ заалтыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6/трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл;

7/авто чиргүүл.

/Энэ заалтыг 1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл.Албан татварын хэмжээ

1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараахь хэмжээгээр ногдуулна:

 

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд

 

Бусад сумд

1

2 дугуйтай мотоцикл

2 000-3 000

1 800-2 700

2

3 дугуйтай мотоцикл

3 000-4 500

2 800-4 200

3

Суудлын автомашин:

 

а/ 2001 см3 хүртэл

б/ 2001-3001 см3 хүртэл

в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/

16-24

18-27

22-33

 

 

14-21

16-24

20-30

4

Микроавтобус /15 хүртэл суудалтай/

35 000-52 500

28 000-42 000

5

Автобус

52 000-78 000

40 000-60 000

6

Ачааны автомашин:

1/ 1 хүртэл тн-ын даацтай

2/ 1-2 тн-ын даацтай

3/ 2-3 тн-ын даацтай

4/ 3-5 тн-ын даацтай

5/ 5-8 тн-ын даацтай

6/ 8-10 тн-ын даацтай

7/ 10-20 тн-ын даацтай

8/ 20-30 тн-ын даацтай

9/ 30-40 тн-ын даацтай

10/ 40-50 тн-ын даацтай

11/ 50-60 тн-ын даацтай

12/ 60-70 тн-ын даацтай

13/ 70-80 тн-ын даацтай

14/ 80-90 тн-ын даацтай

15/ 90-100 тн-ын даацтай

16/ 100 тн-оос дээш даацтай

 

25 000-37 500

35 000-52 500

45 000-67 500

55 000-82 500

80 000-120 000

90 000-135 000

100 000-150 000

140 000-210 000

180 000-270 000

220 000-330 000

280 000-420 000

320 000-480 000

360 000-540 000

400 000-600 000

440 000-660 000

480 000-720 000

 

20 000-30 000

28 000-42 000

36 000-54 000

44 000-66 000

64 000-96 000

72 000-108 000

80 000-120 000

120 000-180 000

160 000-240 000

200 000-300 000

240 000-360 000

280 000-420 000

320 000-480 000

380 000-570 000

420 000-630 000

440 000-660 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000-24 000

15 000-22 500

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

14 000-21 000

11 200-16 800

9

Бага оврын трактор

7 000-10 500

5 600-8 400

10

Чиргүүл /даацын 1 тонн тутамд/

5 500-8 250

5 500-8 250

 

/Энэ хэсгийн 3, 4, 5, 6 дахь заалтыг 1997 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчилсөн, 10 дахь заалтыг 1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараах хэмжээгээр ногдуулна:

 

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд

Бусад сумд

1

2 дугуйтай мотоцикл

2 000-6 000

1 800-5 400

2

3 дугуйтай мотоцикл

1 500-9 000

2 800-8 400

 

 

3

 

 

Суудлын автомашин:

а/ 2001 см3 хүртэл

б/ 2001-3001 см3 хүртэл

в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/

    16-48

    18-54

     22-66

 

 

14-42

16-48

20-60

4

Микроавтобус /15 хүртэл суудалтай/

35 000-105 000

28 000-84 000

5

Автобус

52 000-156 000

40 000-120 000

6

Ачааны автомашин:

1/ 1 хүртэл тн-ын даацтай

2/ 1-2 тн-ын даацтай

3/ 2-3 тн-ын даацтай

4/ 3-5 тн-ын даацтай

5/ 5-8 тн-ын даацтай

6/ 8-10 тн-ын даацтай

7/ 10-20 тн-ын даацтай

8/ 20-30 тн-ын даацтай

9/ 30-40 тн-ын даацтай

10/ 40-50 тн-ын даацтай

11/ 50-60 тн-ын даацтай

12/ 60-70 тн-ын даацтай

13/ 70-80 тн-ын даацтай

14/ 80-90 тн-ын даацтай

15/ 90-100 тн-ын даацтай

16/ 100 тн-оос дээш даацтай

 

25 000-75 000

35 000-105 000

45 000-135 000

55 000-165 000

80 000-240 000

90 000-270 000

100 000-300 000

120 000-420 000

180 000-540 000

220 000-660 000

280 000-840 000

320 000-960 000

360 000-1 080 000

400 000-1 200 000

440 000-1 320 000

480 000-1 440 000

 

20 000-60 000

28 000-84 000

36 000-108 000

44 000-132 000

64 000-192 000

72 000-216 000

80 000-240 000

120 000-360 000

180 000-480 000

200 000-600 000

240 000-720 000

280 000-840 000

320 000-960 000

380 000-1 140 000

420 000-1 260 000

440 000-1 320 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000-48 000

15 000-45 000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

14 000-42 000

11 200-33 600

9

Бага оврын трактор

7 000-21 000

5 600-16 800

10

Чиргүүл /даацын 1 тонн тутамд/

5 500-16 500

5 500-16 500

 

 

/Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.Энэ зүйлийн 8 дахь хэсгийн трактор, өөрөө явагч бусад хэрэгсэлд үр тарианы комбайн, гинжит трактор хамаарахгүй.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасан ачааны автомашины даацын хэмжээ 2 ангилалд давхацсан тохиолдолд түүнийг өмнөх ангиллаар нь тооцож албан татвар ногдуулна.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6 дугаар зүйл.Албан татвар ногдуулах

1.Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна.

2.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл ашиглалтаас хасагдсан тохиолдолд улсын бүртгэлээс хассан тухай албан ёсны баримт бичгийг үндэслэн түүнд ногдох албан татварыг дараа улирлаас эхлэн зогсооно. Албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болно.

3.Албан татвар ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, бүртгэлээс хасах журмыг татвар, гааль, зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран батална.

/Энэ хэсгийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7 дугаар зүйл.Албан татвар төлөх хугацаа

1.Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.

/Энэ хэсэгт 1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан, энэ хэсгийг 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хууль, 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.

3.Татвар төлөгч дараа улирал, жилийн албан татварыг урьдчилан төлж болно.

8 дугаар зүйл.Албан татварын талаар замын хөдөлгөөн зохицуулах байгууллагын үйл ажиллагаа

1.Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигчийн тухайн нутаг дэвсгэрийн татварын албатай албан татварын тооцоо хийсэн тухай тодорхойлолтыг үндэслэн шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ.

Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний мэдээг тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд улирал тутам гаргаж өгнө.

/Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураах ажилд туслалцаа үзүүлнэ. Татварын алба, замын хөдөлгөөн зохицуулах байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэг, татварын хяналт шалгалтын ажлыг хамтатган зохион байгуулна.

3.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэгийн гэрчилгээ нь албан татвар төлсөн тухай тэмдэглэлтэй байна.

/Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хууль 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ