A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОЙ ТЭМДЭГЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 45

"Монголын тулгар төрийг үндэслэн байгуулсны 790 жилийн ойг тэмдэглэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монголын тулгар төрийг үндэслэн байгуулсны 790 жилийн ойг Ардын хувьсгалын 75 жилийн ойн баярын өдрүүдэд орон даяар хамтатган ёслон тэмдэглэх ажлыг удирдан зохион байгуулах үүргийг Улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах улсын комисст хариуцуулсугай.

/2 дахь хэсгийг ЗГ-ын 1997 оны 82 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

3.Энэ жилийн улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах улсын комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд Ч:Пүрэвдоржийг томилсугай.

4.Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүлэх ажлыг зохион байгуулах улсын комисс /Ч.ПҮРЭВДОРЖ/-т даалгах нь:

а/ шаардлагатай тохиолдолд баяр наадмыг тэмдэглэх хийгээд бэлтгэлийг хангахтай холбогдсон тодорхой асуудлыг хариуцсан салбар комиссыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийг оролцуулан байгуулж ажиллуулсугай;

б/ Монголын тулгар төрийг үндэслэн байгуулсны 790, Ардын хувьсгалын 75 жилийн ойг аймаг орон нутагт тэмдэглэн өнгөрүлэх талаар аймгийн Засаг дарга нарт тодорхой чиглэл өгсүгэй;

в/ энэхүү ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулан энэ оны 3 дугаар сарын 10-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулсугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэг болон бусад комисс,хорооны тухай" Засгийн газрын 1994 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын Шадар сайд Ч.ПҮРЭВДОРЖ