A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1999 оны 8 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 121

Улаанбаатар хот

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Стандартчилал, хэмжилзүйн чиглэлээр сургалт явуулах, мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөлгөө өгөх чиг үүргийг гэрээний үндсэн дээр төрөөс нэмэгдэл зардал гаргахгүйгээр Засгийн газрын бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ