A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 7 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 302

Улаанбаатар хот

СОёЛЫН ӨВИЙН ТӨВИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 9.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.6, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 6.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Утга соёлын үндэсний төв" төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлөөс гаргасан санал, хүсэлтийн дагуу НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас хэрэгжүүлсэн төслийн үр дүнд бий болсон эд хөрөнгийг Соёлын өвийн төвд зохих журмын дагуу шилжүүлэн авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаад даалгасугай.

2. Соёлын өвийн төвд утга соёлын өвийг хадгалж хамгаалах чиг үүрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан шаардагдах зардлын эх үүсвэрийг Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.БОЛОРМАА