A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 37

"Байгаль орчны талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2000 оны 38 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Газар, газрын хэвлий, ой, ан амьтны талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг шалгаж үнэлгээ, дүгнэлт өгөх улсын үзлэгийг 2001 оны 7 дугаар сарын 1-ний дотор багтаан явуулахаар тогтоосугай.

2. Байгаль орчны улсын үзлэгийг зохион байгуулж явуулах Засгийн газрын комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Улсын үзлэгийг зохион байгуулах Засгийн газрын комиссын дарга, Байгаль орчны сайд У.Барсболдод даалгах нь:

а/улсын үзлэг явуулах нэгдсэн удирдамж, нарийвчилсан төлөвлөгөөг баталж мөрдүүлэх, уг үзлэгт зориулсан семинарыг 2001 оны I улиралд багтаан зохион байгуулсугай;

б/нийслэл болон аймгуудад ажиллах салбар комиссыг арга зүй, зөвлөмж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласугай;

в/байгаль орчны улсын үзлэгийн нэгдсэн дүнг түүний мөрөөр зохиох арга хэмжээний саналын хамт 9 дүгээр сарын 1-ний дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулсугай.

4. Байгаль орчны улсын үзлэгт зохих мэргэжлийн хүмүүсийг оролцуулахыг холбогдох сайд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Байгаль орчны улсын үзлэгийг аймаг, нийслэлд зохион байгуулж явуулах салбар комиссыг томилон уг үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

6. Байгаль орчны улсын үзлэгийг явуулахад шаардагдах зардлыг Байгаль хамгаалах сангаас гаргах нь зүйтэй гэж үзсүгэй.

7. Байгаль орчны сайд У.Барсболд, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг нарт даалгах нь:

а/байгаль орчны доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, орчны бохирдлыг багасгах, байгалийн нөөцийн ашиглалтыг сайжруулж дэвшилтэт технологи нэвтрүүлэх эрх зүйн болон урамшууллын хөшүүрэг бий болгох, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, энэ ажилд иргэдийн оролцоо, хяналтыг өргөжүүлэх чиглэлээр Байгаль орчны, Ашигт малтмалын, Газрын хэвлийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж 2001 оны П улиралд багтаан Засгийн газарт оруулах арга хэмжээ авсугай;

б/байгалийн нөөц баялгийг хувиараа олборлох, ашиглахтай холбогдсон асуудлаархи эрх зүйн зохицуулалтын төслийг боловсруулж Засгийн газарт 2001 онд багтаан оруулсугай.

8. Байгаль орчны сайд У.Барсболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

а/орон нутагт ажиллаж байгаа байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдыг бие хамгаалах болон бусад техник хэрэгсэл, уналгаар нормативын дагуу хангахын зэрэгцээ тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажлын хариуцлага, сахилгыг өндөржүүлэх ажлыг хамтран зохион байгуулсугай;

б/гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд орон нутгийн байгаль орчны албадыг хамруулан, тэдгээрийн материаллаг бааз, чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлсүгэй.

9. Байгаль орчны сайд У.Барсболдод даалгах нь:

а/Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулж 2001 онд Засгийн газарт оруулсугай.

б/билчээрийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 2004 онд багтаан хийж дуусгах, эхний ээлжинд говь, цөл, хээрийн бүс, төв суурин газрын болон тариалангийн талбай орчмын билчээрийн газарт энэ ажлыг хийхээр зохион байгуулж, бэлчээрийн даац, чадавхийг тодорхойлох арга хэмжээ авсугай;

в/байгаль орчныг хамгаалах асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчдыг оролцуулсан чуулга уулзалтыг 2001 оны сүүлийн хагаст зохион явуулсугай;

г/ойн хөнөөлт шавьжны тархалт, хөнөөлийн байдлыг нарийвчлан судалсны үндсэн дээр 2001 оноос эхлэн тэдгээртэй тэмцэх ажлыг жил бүр 10 мянгаас доошгүй га талбайд явуулах зохион байгуулалтын холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй;

д/аймаг, нийслэлийн Байгаль орчны албаны нийтлэг дүрмийг баталж мөрдүүлэн мэргэжлийн удирдлагаар хангаж байсугай.

10. "Экологийн боловсрол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан байгаль орчны чиглэлээр боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, бүх нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгох зорилго бүхий мэдээлэл, сурталчилгааны төвүүдийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорнод, Ховд, Архангай, Өмнөговь аймгуудад 2001 онд багтаан байгуулан ажиллуулахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт тус тус даалгасугай.

11. Байгаль орчны сургалт, сурталчилгааны талаар Байгаль орчны яамтай хамтран 7 хоног бүр тогтмол нэвтрүүлэг бэлтгэн нийтийн хүртээл болгож байхыг Радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболдод үүрэг болгосугай.

12. Заган ой, говийн бутлаг ургамлыг хамгаалах зорилгоор шахмал болон бусад төрлийн түлш орон нутагт үйлдвэрлэх, хий ашиглах асуудлыг судалж, манай улсад хэрэгжүүлж байгаа гадаад орон, олон улсын байгууллагын төслийн хөрөнгөөр говь, цөл, хээрийн бүсийн аймаг, сумдад эдгээр түлшний үйлдвэрлэлийг туршин нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Байгаль орчны сайд У.Барсболд, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

13. Томоохон хот, суурин газрын бүх төрлийн авто тээврийн хэрэгслийг үзлэг шалгалтад тогтмол хамруулж, зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү утаа гаргаж, агаар бохирдуулахаас сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, нийслэл, Дархан-уул, Орхон, Дорнод аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

14. Томоохон хот, суурин газрын орчны бохирдлыг бууруулах зорилгоор бүрэн шаталттай сайжруулсан зуухны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчны хяналтын болон замын цагдаагийн албадыг автомашины утаа хэмжигч бага оврын хөдөлгөөнт багажаар хангах, хатуу хог хаягдлыг ялгах, тээвэрлэх, зайлуулах, байгаль орчинд халгүйгээр боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг шийдвэрлэхэд зориулсан хөрөнгийн эх үүсвэрт гадаадын хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгийг ашиглах боломжийг судалж хэрэгжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Байгаль орчны сайд У.Барсболд нарт даалгасугай.

15. Бэлчээрийн хортон, мэрэгчид, царцаатай байгаль орчинд халгүй аргаар тэмцэх технологийг 2001 оноос эхлэн туршиж дэс дараатай нэвтрүүлэх, энэ ажлыг жил бүр 200 мянгаас доошгүй га талбайд явуулж, цаашид өргөжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Байгаль орчны сайд У.Барсболд нарт үүрэг болгосугай.

16. Гүний усны хайгуул судалгааны ажлыг улам эрчимжүүлж, шинээр нөөц тогтоох судалгааны ажлын зардлыг улсын төвлөрсөн төсвийн болон бусад бололцоотой хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авч байхыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт даалгасугай.

17. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Байгаль орчны сайд У.Барсболд нарт даалгах нь:

а/бэлчээр усжуулалтын зориулалттай уст цэг, услалтын системийн үзлэг тооллогыг 2001 онд багтаан явуулсугай;

б/тариалангийн талбайн бүртгэл тооллогыг 2001 онд зохион байгуулах, ажлын үр дүнг үндэслэн мэдээллийн нэгдсэн сан байгуулах арга хэмжээ авсугай;

в/тариалангийн талбайн ашиглалтын байдлыг эзэмшигч, ашиглагч нэг бүрээр нарийвчлан гаргаж үнэлгээ, дүгнэлт өгөх үндсэн дээр хөрс сайжруулалтын болон агротехникийн дэвшилтэт арга технологи нэвтрүүлэн үр ашигтай ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг урамшуулах, ашиглалтгүй байгаа болон үржил шимийг муутгасан, элэгдэл эвдрэлд оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эзэмшилд байгаа газрыг хууль тогтоомжийн дагуу төрийн мэдэлд буцаан авах, улмаар дахин хуваарилалт хийх замаар өөр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шилжүүлэх арга хэмжээг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулсугай.

18. Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт даалгах нь:

а/"Алт" хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээний талаархи саналын хамтаар Засгийн газрын хуралдаанд 2001 оны эхний улиралд багтаан танилцуулсугай;

б/ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төслийг 2001 оны эхний хагаст багтаан боловсруулах арга хэмжээ авсугай.

19. Ашиг хонжоо олох зорилгоор ан амьтныг хууль тогтоомж зөрчин олноор нь агнаж, түүхий эдийг нууцаар хил давуулах аливаа үйлдлийг таслан зогсоох, ийм зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар нарт даалгасугай.

20. Амьдралын түвшин доогуур, бага орлоготой иргэдийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, нөөцийг зохистой ашиглах ажилд өргөнөөр оролцуулах, тэдэнд ажлын байр бий болгох арга хэмжээ авч байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Байгаль орчны сайд У.Барсболд нарт үүрэг болгосугай.

21. "Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай" Монгол улсын хуулийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, дүнг 2001 оны IҮ улиралд Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД