A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 192

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2007 оны 95 дугаар тогтоолд/

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий "84" дэх заалт нэмсүгэй:

84 Бүх төрлийн асбест /шөрмөсөн чулуу/: Asbestos Дулаан тусгаарлах, галаас хамгаалах болон нягтруулах, битүүмжлэх зэрэг зориулалтаар, мөн асбестан утас, хавтан, хоолой, тоног төхөөрөмж, машины үйлдвэрлэл болон ундаа, эмийн үйлдвэрийн шүүгч материал Нүд, амьсгалын замын эрхтэн, системийг гэмтээж, хорт хавдар үүсгэнэ
Амфиболууд: Amphibole forms 1332-21-4
-Актинолит -Actinolite (Ca 2(Mg,Fe) 5Si 8O 22(ON) 2) 77536-66-4
-Антофиллит -Anthophyllite (Mg 7 Si 8O 22 (ON) 2) 77536-67-5
-Амозит -Amosite ((Fe, Ng) 7 Si 8 O 22 (ON) 2) 12172-73-5
-Крокидолит -Crocidolite (Mg 3 Si 2 O 5 (ON) 4) 12001-28-4
-Тремолит -Tremolite (Ca 2 Mg 5 Si 8 O 22 (ON) 2) 77536-68-6

2. Асбест болон асбестан бүтээгдэхүүний импортод тавигдах хилийн мэргэжлийн болон гаалийн хяналтыг сайжруулан ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав нарт үүрэг болгосугай.

3. Асбестын хэрэглээг үе шаттайгаар зогсоож, ашиглалтаас гарсан материалыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй аргаар цуглуулж, устгах арга хэмжээ авахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ