A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.

ТЭТГЭМЖИЙН ДООД ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмж болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэмжийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшинг жишиг болгон бүсийн ялгаваргүйгээр тухайн оны түвшингээс бууруулахгүйгээр Засгийн газар тогтооно.

2 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТЭТГЭМЖИЙН ДООД ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2002 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан Тэтгэмжийн доод хэмжээ тогтоох тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР