A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 173

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Хоршоо хөгжүүлэх)

Хоршооны тухай хууль, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-П"-ийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны урьдчилсан төсвийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага болон гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хоршоог хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 220 дугаар тогтоолын 1, 2, 3, 4 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ