- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 20
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:
1/ одоогийн хэрэгжүүлж буй төсөлд 2000 онд багтаан нөхөн үнэлгээ хийлгэх арга хэмжээ авах;
2/ Засгийн газар, яамдын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон шийдвэрийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нийцүүлэх.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A