A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 38

Төрийн ордон. Улаанбаатар хот

ЗАРИМ ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйл, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Рагчаагийн Бадамдамдинг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Ринчиннямын Амаржаргалыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны, Халтмаагийн Баттулгыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ