A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 40

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:

1/Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй өмчлүүлж болох газрын хэмжээ, байршлыг Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг болон холбогдох бусад хуульд нийцүүлэн тогтоох;

2/энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН