A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР ХУДАЛДАН АВАХ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАР
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР ХУДАЛДАН АВАХ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 32

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай:

1/ Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбогдуулан гаргасан шийдвэрийг энэ хуульд нийцүүлэх арга хэмжээ авах;

2/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуульд заасан журам, зааврыг 2000 оны 6 дугаар сард багтаан баталж мөрдүүлэх;

3/ бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох ажиллагаанд хяналт тавих болон зохион байгуулалтын бусад арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ