- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2003 ОНЫ 03 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2003 ОНЫ 03 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ
2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 47
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.5-д заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45.7 дахь хэсгийн "Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхэд, төрөл, садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй" гэсэн заалтын "төрөл, садангийн хүний" гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн " .. өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, …" гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 03 дугаар дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрсүгэй
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.11-ийн "Гэр бүлийн гишүүн" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эхнэр, нөхөр, тэдэнтэй хамт амьдарч байгаа эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрөл, садангийн хүнийг хэлнэ" гэсэн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн ".. өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх,…" гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 03 дугаар дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрсүгэй
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A