A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС, СС, ХНХС-ын хамтарсан 2020 оны А/62/78/А/89 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ХЗДХС, СС, ХНХС-ын хамтарсан 2020 оны А/62/78/А/89 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД,

САНГИЙН САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,

ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2005 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 15/41/25 Улаанбаатар хот

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, мөн зүйлийн 9 дэх хэсэг, Засгийн газрын 1995 оны 96, 2004 оны 150 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтанд мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журмыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Үндэсний архивын газрын дарга /Д.Өлзийбаатар/-д үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Цэрэндорж/, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Ч.Хүрэлбаатар/, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /О.Байгальмаа/ нарт үүрэг болгосугай.

 ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД  Ц.НЯМДОРЖ

САНГИЙН САЙД  Н.АЛТАНХУЯГ

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД   Ц.БАЯРСАЙХАН