A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОНХС, СС-ын 2013 оны А-96/71 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОНХС, СС-ын 2013 оны А-96/71 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1996 оны 7 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 107

Ойн тухай Монгол улсын хуулийн 23 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ: 1. " Таримал ойг улсын ойн санд шилжүүлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай. 2. Энэ журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэл, сумын Засаг дарга нарт даалгасугай. 3. 1970-1992 онд тарьж ургуулсан таримал ойг улсын ойн санд шилжүүлэх, хүлээн авах ажлыг 1997 онд багтаан зохион байгуулахыг Байгалийн нөөцийн газар /Н. Мөнхбаатар/-т үүрэг болгосугай. 4. Энэ журам батлагдсантай холбогдуулан Байгаль орчны хяналтын улсын хорооны 1991 оны 36-р дугаар тогтоолоор батлагдсан "Ойн санд таримал ойг шилжүүлэх журам"-ыг хүчингүй болгосугай.

САЙД З. БАТЖАРГАЛ

1997оны 5 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 1006 дугаарт бүртгэсэн.