Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улс, аймгийн музейд үзмэр худалдан авах журам/

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улс, аймгийн музейд үзмэр худалдан авах журам/


1999 оны 10 дугаар сарын 20-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 223



Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлж, түүх,соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зорилгоор Гэгээрлийн сайдын зөвлөлийн хурлын 1999 оны 7 дугаар тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:


1."Улс, аймгийн музейд үзмэр худалдан авах журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.


2.Уг журмыг улс, аймгийн музейн үйл ажиллагаанд мөрдөхийг холбогдох музейн захирал нарт даалгасугай.


3.Журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн хяналтын улсын алба /Н.Пүрэвжав/-д даалгасугай.


4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Соёлын яамны сайдын 19 70 оны 274 тоот тушаалыг хүчингүй болгосугай.


                                                                           САЙД А.БАТТӨР


                                             Улсын бүртгэлийн 1999 оны 11 сарын 2-ны 1474 дугаарт бүртгэсэн