Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээжийг гадаад улсад г

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээжийг гадаад улсад гаргах журам/


2007 оны 10-р сарын 01-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 292



“Амьтны аймгийн тухай хууль”-ийн 23 дугаар зүйл, “Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль”-ийн 8, 9 дүгээр зүйл, “Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:


1. "Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээжийг гадаад улсад гаргах журам"-ыг 1 дүгээр, “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци /CITES/-ийн дагуу олгох зөвшөөрлийн гэрчилгээ”-ний загварыг 2 дугаар, “Амьтан, тэдгээрийн гаралтай эд зүйлийн экспортын зөвшөөрөл”-ийн загварыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Тушаал хүчингүй болгох, зөвшөөрлийн загвар батлах тухай” Байгаль орчны сайдын 2004 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 174 дүгээр тушаалын 2, 4, 6 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                                                              САЙД И.ЭРДЭНЭБААТАР


                                                              Улсын бүртгэлийн 2007 оны 10 сарын 12-ны өдрийн 2759 дүгээрт бүртгэсэн