A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төсөвт байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны заавар/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төсөвт байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны заавар/

2006 оны 11 дүгээр сарын 27 -ны өдөр

Дугаар 388

Улаанбаатар хот

"Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуулийн 9.1.1 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Төсөвт байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны зааврыг 1 дүгээр хавсралтаар, санхүүгийн тайлан, тодруулгын маягтуудыг 2 дугаар хавсралтаар, санхүүгийн тайланг бэлтгэж гаргах аргачлалыг 3 дугаар хавсралтаар, бүтээгдхүүний өртөг тооцох зааврыг 4 дүгээр хавсралтаар, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан гаргах журмыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалыг 2007 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн төсөвт байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарт, энэ талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/, Төсвийн бодлого зохицуулалтын газар /Б.Батжаргал/, Нягтлан бодох бүртгэл, хяналтын газар /Ж.Үхэртар/-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог шинэчлэх тухай" Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 253 тоот тушаал болон "Журам батлах тухай" 2002 оны 364 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүйд тооцсугай.

САЙД Н.БАЯРТСАЙХАН

Улсын бүртгэлд 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2671 дүгээрт бүртгэсэн.

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/229

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1."Төсвийн байгууллагын дагаж мөрдөх нягтлан бодох бүртгэлийн журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан журмыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төсвийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т, Төрийн сангийн газар /Б.Цогбадрах/-т тус тус үүрэг болгосугай.

3.Төсвийн байгууллагын 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг Сангийн сайдын "Журам батлах тухай" 2006 оны 388 дугаар тушаалаар батлагдсан заавар, санхүүгийн тайлан, тодруулгын маягтыг баримтлан хүлээж авахыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Сангийн сайдын 2006 оны 388, 2007 оны 326, 2008 оны 352, 2013 оны 269 дүгээр тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖАВХЛАН