Хэвлэх DOC Татаж авах
ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барих эрхийн бичгийн загвар/ /БОАЖС-ын 2017-04-03-ны А/75-р хүчингүй болгосон/

/БОАЖС-ын 2017-04-03-ны А/75-р хүчингүй болгосон/

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барих эрхийн бичгийн загвар/


2008 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 20



"Ан агнуурын тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1.Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барих эрхийн бичгийн загварыг 1 дүгээр хавсралт, үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барих гэрээний загварыг 2 дугаар хавсралт, тусгай зориулалтаар ан амьтан агнах барих зөвшөөрлийн загварыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2.Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барих эрхийн бичгийг батлагдсан загварын дагуу, мөн үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барих гэрээг батлагдсан загварын дагуу орон нутагтаа хэвлүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Байгаль орчны албад, газрын дарга нарт даалгасугай.


З.Тусгай зориулалтаар ан амьтан агнах барих зөвшөөрлийг батлагдсан загварын дагуу хэвлүүлэх, зөвшөөрөл олгох, гүйцэтгэл, тооцоонд хяналт тавьж ажиллахыг Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн газар /А.Энхбат/, Санхүү, эдийн засгийн хэлтэс /Амаржаргал/-т тус тус үүрэг болгосугай.


4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Загвар батлах тухай" Байгаль орчны сайдын 1995 оны 161 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.


САЙД Г.ШИЙЛЭГДАМБА


Улсын бүртгэлийн 2008 оны 1 дугаар сарын 25-ны өдрийн 2848 дугаарт бүртгэгдсэн.