- Нүүр
- Сайдын тушаал
- ЗАРИМ ХОВОР АН АМЬТНЫГ ХАМГААЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /БОАЖС-ын 2018 оны А/98-р тушаалаар хүчингүй болсон/
/БОАЖС-ын 2018 оны А/98-р тушаалаар хүчингүй болсон/
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
ЗАРИМ ХОВОР АН АМЬТНЫГ ХАМГААЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1998 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 07
"Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, "Ан агнуурын тухай" хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн зарим ховор ан амьтныг хамгаалах, тэдгээрийн агналт болон ангийн зарим олзворын зүйлийг гадаадад гаргахыг журамлах зорилгоор ТУШААХ нь:
Нэг дэх хэсгийг Байгаль орчны сайдын 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 326 дугаар тушаалаар хүчингүй болгосон.
2.Засгийн газрын тогтоол болон Байгаль орчны сайдын тушаалын дагуу тухайн жилд гадаадын иргэд /анчид/-д зуучлан агнуулах хуваарьт ангаасаа угалзыг бүрэн агнуулж чадаагүй болон нийт ангийнхаа 75-аас доошгүй хувийг борлулж чадаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг дараа жилийн ангийн хуваариас хасч байсугай.
3. 1998 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн угалз, тэх, бугын дагзтай олдвор эврийг гадаадын иргэдэд өгч тэдний хэрээр хил нэвтрүүлэхийг хориглосугай.
4. Монголын "Улаан ном"-д орсон хандгайн ясан эврийг бэлтгэх, гадаад улсад гаргахыг 1998 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн хориглосугай.
Текст томруулах
A
A
A