- Нүүр
- Сайдын тушаал
- МАЯГТ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /СС-ын 2017 оны 348-р тушаалаар хүчингүй болсон/
/СС-ын 2017 оны 348-р тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ
МАЯГТ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягтыг хөтлөх аргачлал/
2002 оны 07 сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 191
"Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 8.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 11 дүгээр тогтоолын 3-ын "в" заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягт, аргачлалыг хавсралт ёсоор баталсугай.
2. Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн аргачлалыг 2002 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс, татварын албадын дарга нарт даалгасугай.
3. Энэ маягт, зааврыг нэвтрүүлэхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газар /Л.Дондог/-т даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 1996 оны 402, 1999 оны 155 тоот тушаалыг 2002 оны 8 сарын 1-нээс хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A