Хэвлэх DOC Татаж авах
НИЙТЛЭГ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ/ Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлага /

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

НИЙТЛЭГ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ/ Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлага /


2003 оны 5 дугаар сарын 1-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 139



“Дээд боловсрлын тухай” Монгол улсын хуулийн 13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2003 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:


1. “Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлага”-ыг 1 дүгээр, “Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлагын дагуу шалгуур үзүүлэл”-ийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. Нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг үндэслэн сургуулийнхаа багшийн албан тушаалын орон тоонд тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсруулан мөрдөж ажиллахыг их сургууль, дээд сургууль, коллежийн захирал нарт даалгасугай.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Багш бэлтгэх ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай “Боловсрол, соёл, шинжлэх ухааны 2002 оны 55 дугар тушаалын 6 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                                        САЙД      А.ЦАНЖИД


                                          2003 оны 05 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 2020 дугаарт бүртгэсэн