Хэвлэх DOC Татаж авах
ОЙН АЖ АХУЙН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВЫГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ОЙН АЖ АХУЙН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВЫГ БАТЛАХ ТУХАЙ


1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 146



Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1, 2; 21 дүгээр зүйлийн 1; 23 дугаар зүйлийн 1; Байгаль орчны болон Сангийн сайдын 1995 оны 166/258 дугаар тушаалаар батлагдсан “ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх журам”-ын 1 дүгээр зүйлийн 5 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1. Сангийн яам зөвшөөрсний дагуу ойн аж ахуйн зарим арга хэмжээний нэг га-гийн зардлын үлгэрчилсэн нормативыг хавсралтын ёсоор баталсугай.


2. Ойн хөнөөлт шавьж, өвчинтэй тэмцэх, ойд арчилгаа, цэвэрлэгээний огтлолт явуулах ажлын зардлыг тооцоход энэ үлгэрчилсэн нормативыг 1999 оноос эхлэн мөрдүүлж ажиллахыг Байгаль орчныг хамгаалах алба /С.Банзрагч/, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт даалгасугай.


                                                                      САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                            С.БАЯРЦОГТ


                                                           1998 оны 12 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 1332 дугаарт бүртгэсэн.