- Нүүр
- Сайдын тушаал
- ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ /БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
/БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ
2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 28/123
Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь заалтын хэрэгжилтийг хангаж, түймрийн цагийн байдлын тухай мэдээллийг шуурхай хүлээн авч гал түймэр унтраах байгууллагад яаралтай мэдээлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор ТУШААХ нь:
1. "Ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээлэл авах, бүртгэх, түүний мөрөөр яаралтай арга хэмжээ авах тухай түр журам"-ыг нэгдүгээр, "Ой, хээрийн түймрийн цагийн байдалд хяналт-шинжилгээ хийж, гал түймэртэй тэмцэх байгууллага, хүн амыг мэдээллээр хангах арга хэмжээг зохицуулах байнгын ажлын хэсэг"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай
САЙД У.БАРСБОЛД
2000 оны 12-р сарын 6-ны өдрийн 1647 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A