A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ МӨРДӨХ ДАНСНЫ ЖАГСААЛТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ МӨРДӨХ ДАНСНЫ ЖАГСААЛТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 1 сарын 12 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 07

"Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 15.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Эрчим хүчний салбарт мөрдөх дансны жагсаалт, дансны заавар"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Батлагдсан дансны жагсаалт, дансны зааврыг 2005 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид мөрдүүлэхээр тогтоосугай.

3. Энэ талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн хэлтэс /Л.Дондог/-т даалгасугай.

2005 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 2498 дугаарт бүртгэсэн.